МАН 13 яамтай болгож цөөрүүлнэ гэж зүтгүүлж байна
2014/12/01
Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газарт МАН, Шударга ёс эвсэл, ИЗНН хамтрах нь тодорхой болж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурлаар засагт орохыг дэмжсэн шийдвэр гаргасан бол МАХН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа "ок" гэлээ.
ИЗНН хамтарч ажиллах нь тодорхой. МҮАН ч гэсэн байр сууринаасаа ухрахгүй. Тэгэхээр дараагийн асуудалруугаа шуударч байна. АН-ын ҮЗХ өчигдөр орой шөнө дөл болтол хуралдаж, намууд хамтрах урилгыг хүлээж авлаа, засаг ямар бүтэцтэй талаар ярилцжээ. Өнөөдрөөс эхлээд зөвшилцөх ажлын хэсэг Засгийн бүтэц, бүрэлдэхүүний талаарх хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.
Тэгэхээр зөвшилцөл эхний шатаа давж, дараагийнхруугаа шилжлээ гэсэн үг.
МАН -ын хувьд засгийн бүтцийг цомхотгох, 13 яамтай байхад хангалттай, харин Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн яамтай нэгтгэхийг зөвшөөрөхгүй. Бас Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгах нь буруу гэсэн байр суурьтай байгаа аж.
Н.Алтанхуяг огцрохынхоо өмнөхөн бүтцийн өөрчлөлтөө батлуулж, 19 сайдыг 16 гэж цомхотгосон. Гэвч энэ хувилбарыг МАН-ынхан таалахгүй байгаа аж. Түүний оронд ССАЖ-ыг БСШУ-ны яамтай, Хөдөлмөрийн яамыг ХАХНХЯ-тай нийлүүлэх нь зүйтэй гэжээ. Албан тушаалын "бялуунаас" засагт орсон нам болгон л ахиухан "хэрчим"-ийг хүртчих гэж зүтгэж буй. Тиймээс яамдын тоог нэмэх санал гаргасан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "бэлэг тараах биш шийдлийн Засгийн газар байгуулна, хямарсан эдийн засгаа өөд татах гэж байгаа учир зардлаа танах нь дээр, тэгэхээр бүтэц, бүрэлдэхүүнийг тэлэхгүй" гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Харин шадар сайдыг ихэрлүүлэх нь бараг тодорхой болжээ.
Тэргүүн шадар сайдыг МАН-аас, Шадар сайдыг Шударга ёс эвсэлээс томилох нь. Одоогийн бүтцээр бол МАН-д 5 сайд, Шударга ёс эвсэлд 3, ИЗНН-д 1, АН-д 7 сайдын суудал оногдохоор байгаа гэнэ.
Гэхдээ засгаа ямар бүтэцтэй эмхлэх нь Ерөнхий сайдын шийдэх асуудал. Намуудтай хэрхэн тохироогоо хийхээс бүтэц, бүрэлдэхүүн хамаарна. Мөн АН доторх фракцуудынхаа эрх ашгийг хэрхэн уяхаас бас ихээхэн зүйл хамаарна. Тугалыг тураахгүй, эхийг нь эцээхгүй шийдэхгүй бол фракцуудынх нь амбиц дийлдэхгүй гэдгийг Ерөнхий сайд гадарлаж байгаа биз ээ.
Зочин · 2014/12/04
zasgiin gazart orj baigaa namuud said guihgyi songogch naraa hyndleech tegeed ard tymen gej yr
Зочин · 2014/12/04
frakts gej yrihiin orond said min chadbartai hyniig hai
Зочин · 2014/12/02
Butzee jijigruuleh ni zuv sh dee. Buun zardal, ajil tsalgardah, chadvargui toriin tusheed, *********** baidag.
Зочин · 2014/12/02
AN-MAN niileed, jijig namuudiig orkhikh baisan yum aa
Зочин · 2014/12/02
AN-MAN niileed, jijig namuudiig orkhikh baisan yum aa