Сайн байцгаана уу ? Та бүхэндээ миний бичсэн захиа хүрэх өдрийн мэнд хүргье. Би энэ сайтад бичсэн захиануудыг бараг бүгдийг уншиж зарим нэгэнд нь чадах чинээгээрээ зөвлөгөө маягаар коммент бичдэг, санаа авах юмаа авдаг юмаа.

Би өөрийгөө товч танилцуулахад жирийн л нэг сэхээтэн эмэгтэй. Хань ижилтэй, үр хүүхэдтэй, ажил албатай гээд хүнд байдаг бүх л юм байна. Миний амьдралд асуудал байна аа. Би асуудлыг асуудал гэж бодохгүй явсаар миний амьдрал хуучин хэвэндээ бараг орж байгаа ч нэг л биш ээ. Нөхөр 2 хүүхэдтэй. Нөхөр өөр хүүхэнтэй явалдсан баригдсан. Эргээд амьдралдаа ирсэн. Одоо болохгүй байгаа юм миний сэтгэл, бид 2 ийн сексийн харилцаа.

Сэтгэл хэзээ ч хуучных шигээ байж чадахгүй байна. Сардаа ганц секс хийвэл их юм болж байна. Би нөхрийгөө өөр хүнтэй явалдаж байгааг мэдэж байсан ч яг гардаж чадахгүй байсан болохоор чи битгий худлаа юм зохиогоод бай гээд загнадаг байсан учраас баримт хэрэгтэй болж мөрдөж гэрт нь очсон байхад нь барилаа. Ингээд хүнтэй явалдаж байснаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргаггүй болсон.

Баригдсандаа бантаад ээж аав руугаа яваад 2 сар гаран боллоо. /Нүүрээ хийх газаргүй болоод/ Энэ явдал өрнөж байх үед би гэдэг хүн ямар байдалтай байсан бэ гэхээр жирэмсэн том гэдэстэй 3 настай хүүхдээ хөтөлсөн, ажлаа хийсэн ийм эмэгтэй байсан. 2 дахь хүүхдээ гаргах тэр өдөр нөхөр гэртээ байхгүй хаана яваа юм бүү мэд утас ч байхгүй.....

Би төрөх эмнэлэгт хүүхдээ гаргахаар өвдөөд л .... төрсөн. Яг эцэггүй хүүхэд гаргаж байгаа хүн шиг сэтгэгдэл төрж байсан... Хүүхдээ эмнэлэгээс гарахад хаанаас ч юм гарч ирээд эмнэлгээс гаргаж авлаа. Энэ хүртэл би гардаагүй л байсан. Үүний дараа нээх удалгүй гардаж барьсан. Төрөөд сар ч болоогүй хүүхэдтэйгээ үлдлээ. Ингээд 2 хүүхэдтэй нялх биетэй эмэгтэй. Сэтгэл санааны хувьд би үнэндээ гуньж гутраагуй шүү. Яагаад гэвэл надад амьдралын минь үнэ цэнэ болсон 2 сайхан хүүхэд минь байхад.....

Яг энэ үед би өөрөөрөө л бахархсан. Миний босгосон амьдралын минь түших багана болсон хань ижил минь ийм зан гаргахад 2 хүүхдээ хэнээс ч царай алдахгүй тэжээх хоол унд, тав тухтай байр сууц, унах унаа бүхнээ би өөрөө бэлдэж чадсан байсанаа тэр үед мэдэрсэн. Ажил сургууль мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж явсаар хожимдуухан гэрлэсэн л дэ. Гэхдээ гэр орон машин тэрэг за тэгээд хүний амьдралд хэрэгтэй бүх юмаа би өөрөө бэлдсэн. Би баян хүн биш л дээ. Ийм үр дүнд хүрэх гол хөшүүрэг нь ЭМЭГТЭЙ ХҮН ХЭНЭЭС Ч ХАРААТ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ гэсэн миний хар багийн бодол байсан.

Манай хүн жирийн айлын хүүхэд. Дээд боловсролтой сарын цалингаа аваад өөрөө л зарцуулдаг. Би бусдын адил нөхрийнхөө цалинг хамж авдаг зан байхгүй. Би боломжтойдоо биш эр хүн гэдэг чинь олсон юмаа захиран зарцуулах эрхтэй, найз нөхөдтэйгээ тааралдаад хоолонд даагаад гарах боломжтой явах хэрэгтэй гэж боддог байсан.

За тэгээд л надтай суухдаа өр шир гэж бол аймаар байсан даа. Би дарсан. Манай хадмууд хүний урманд айл болоход ганц мод нэмж гал бадраагаагүй. Гэхдээ би энэ тал дээр юу ч бодоогүй одоо ч юу ч боддоггүй. Би хадмуудтай суугаагүй, хадмууд намайг манай хүнтэй суулгаагүй миний л сонгосон амьдрал учраас....

Заримдаа санхүүгийн тал дээр бухимдах асуудал гардаг ч би ямар эд хөрөнгөтэй суусан биш дээ гээд л өөрийгөө тайвшруулаад л амьдралын төлөө зүтгэсэн дэ. Хүүхэд гараад ирэхээр үнэндээ л хүний амьдрал хүүхэд дээр л тогтдог юм билээ. Заримдаа бухимдсан үедээ шууд салмаар санагдавч 2 хүүхэд минь ааваа гэж дуудах хүнгүй насаараа өнчин явна гэдэг үнэхээр аймаар санагддаг. Өөрөө аавын эрх охин байсан болохоор аавгүй амьдрал надад огтоос төсөөлөгдөхгүй байсан...

Би бол хэн ч харсан гологдохооргүй мэдлэг боловсрол царай зүстэй эмэгтэй. Манай хүн ч сайхан залуу. Яг өнөөдөр миний амьдрал ямар байна вэ гэхээр нөхөр 2 хүүхэддээ жигтэйхэн хайртай. Гэр орондоо хоол ундаа хийгээд, хүүхдээ асралцаад л байж байна. Гол нь бид 2 ийн харилцаа нэг л биш.

Хэрэлдэхгүй ,архи ууж агсам тавихгүй........ Ямар ч дотно юмгуй л болчихлоо. Би бол үнэхээр хөрчихсөн байна. Одоо 30 гарч яваа л хүмүүс.... Ажлаа хийгээд орж ирж 2 хүүхдээ эрхлүүлж гэр орны ажлаа хийж байгаад л өдөр өнгөрнө. Нөгөө л бие биедээ эрхэлдэг, нялуурдаг, секс хийдэг байхгүй болсон. ХҮНИЙ НУЛИМАСНЫ ҮНЭ ЦЭНЭ МЭДЭХГҮЙ ХҮНД НУЛИМСАА ҮЗҮҮЛЭХГҮЙ гээд өөртөө тангаргалсан болохоор уйлна л гэж байхгүй болсон. Үнэхээр л 2 хүүхэд минь л өнөөдөр намайг цэнэглэж байна да. Энд яах гэж хандаж байгаа юм гэхээр энэ амьдрал нэг л бишээ.

Би чинь залуу хүн ийм гунигийн амьдралаар одоо амьдрахаар гуниглах насан дээрээ яах юм бэ, надад зөвлөөч би яах уу энэ амьдралыг өөрчлөх шаардлага байна уу эсвэл зүгээр л салчихвал яах бол.

Саллаа гэхэд би гуниж гутарч уйлж унжиж царай алдана гэж байхгүй тэр болгоныг эдлээд өнгөрсөн. Ёстой л ДОРОМЖЛОХ ТУСАМ ДОЛООН БУРХАН ОД ШИГ ГЭРЭЛТЭНЭ. Нөхөртэйгээ ярилцая гэхээр юу ч ярихгүй удирдлагаа бариад л том өрөөндөө унтаад өгнө...

Би бол тэвчихгүй нээ хүний амьдралын үнэ цэнэ чинь эд хөрөнгө биш хайр хүндэтгэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд л бна. Энэ бүхэнд би өөрөө их буруутай эр хүнд хариуцлага үүрүүлгэхгүй бүх юмыг нь өөрөө нуруундаа үүрдэг. Сайн даа ч биш дэ хань ижлээ дэндүү дарамтлаад байж яахав болж л байгаагаас хойш гээд явдаг маань үнэхээр буруу юм бна, Бүх юмыг нь бэлдэх.....

Нөгөө талаараа үнэндээ л хайр даахгүй байна да... Би тийм өөгүй хүн бишээ амьдрал ахуйгаа өөд нь татах гээд л хайр халамжаар дутаасан л байх гэхдээ л нэг ч өдөр хиртэй хувцастай, хоносон хоол идүүлж явуулж үзээгүй.....

Эхнэр хүний хайр халамж ямар байдаг тийм л байсан. Тийм хатуу харгис, хөндий хүйтэн хүн биш...Энэ бүхэн үргэлжлээд л байсан бараг жил гаран болсон байхоо. Энэ хугацаанд би нэг ч удаа лам бөө энэ тэр гэж яваагүй, өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн жаргах замд саад хийж буяндаа бузар хийгээгүй. Тэд угаасаа л үйлийн лайгаа үүрэх нь тодорхойг мэддэг учраас. Нөхөртөө ч хэлдэг байсан. Жаргах замд чинь саад болж байгаа бол уучлаарай би хэзээ ч чамайг хорихгүй үнэхээр аз жаргалтай амьдралаа олсон бол аз жаргалаа хөөгөөрэй нэг маань ч гэсэн аз жаргалтай амьдраг. Харин эцсийн шийдээ шулуухан хэлээд яваарай, энэ амьдралаа дордуулж биш дээрдүүлж яваарай, чамаас би юу ч хүсэхгүй хамгийн гол нь миний 2 хүүхдийн эцэг сайхан амьдарч л үр хүүхэддээ харагдах ёстой шүү.

Эр хүний амжилтын ард эхнэр нь байдаг бол уналтынх нь ард нууц амраг нь байдаг гэсэн. Эр хүнд анхны эхнэрийг нь бурхан илгээдэг бол 2 дах эхнэрийг нь чөтгөр илгээдэг юм гэнэ лээ шүү чөтгөртэй л таарчихгүй яваарай даа л гэдэг байсан. Тэгээд яваагүй эргээд л ирсэн хайсан аз жаргал нь арай биш байсан юм уу бүү мэд...

Эсвэл чөтгөр ч байсан юм уу......За тэр явалддаг хүүхэн бол үнэн сураггүй хүүхэн байсан даа. Үнэндээ л тэрийг нь хараад миний хань ижил ийм ч юмтай явалдах гэж дээ л гэж бодогдсон. Гэхдээ л тэр чинь надаас давуу юм байна миний нөхөртэй явалдана гэдэг чинь хэ хэ......

Яг одоо иймэрхүү асуудалтай хүн байвал манайхаан сайхан ном уншаарай би их олон ном уншсан шүү. Үнэхээр гоё мундаг зохиолуудыг харин ч нэг уншсан шүү.....Өөрийгөө л хайрлаарай бүсгүйчууд минь өөрөөс чинь илүү өөрийг чинь хайрлах хүн байхгүй шүү

Надад сайхан зөвлөгөө өгч туслаач манайхаан... ХҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ТАМ БОЛГОЖ НУУЦ АМРАГ ХУВЬ ЗАЯАНДАА ИТГЭСЭН ХҮМҮҮС САЙН ЯВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ Ч ТЭДЭНД ХЭЛЭХ МУУ ҮГ ҮНЭНДЭЭ ОЛДОХГҮЙ ЮМАА. ТЭР ХҮМҮҮСИЙГ ЯВАЛДАЖ БАЙГАА ЭРИЙНХ НЬ ГЭР БҮЛ НАСААРАА ХАРААХ НЬ ТОДОРХОЙ... НАСААРАА ХҮНД ХАРААЛГАНА АЙМААР БАЙГАА БИЗ. БИЕ АРЗАЙЖ БАЙНА. ХҮНИЙ 2 ДАХЬ БОЛЖ ЯВНА ГЭДЭГ ҮНЭН УТГААРАА ЭМГЭНЭЛ. ХҮНИЙ ЮМ БОЛ ХҮНИЙХ Л БНА ШҮҮ ДЭЭ..... НАСААРАА ХҮНД ХАРААЛГАНА ГЭЖ БОДОХООР..... НАСААРАА ШҮҮ ДЭЭ... ЯАНА ДАА

За миний бичсэн захиаг энэ хүртэл цаг гарган уншсан бол танд баярлалаа. Үнэтэй зөвөлгөөгөө харамгүй хайрлана гэдэгт итгэж байна. Залхаасан бол уучлаарай.