Ч.Сайханбилэгийн засагт давхар дээлтэн найм байна
2014/12/07
Ч.Сайханбилэгийн засгийн газар дан болон давхар дээлтнүүдээ хослуулсан гэж ирээд л өөрсдийгөө магтаад байгаа. Тэгвэл Ч.Сайханбилэгийн засгийн газарт давхар дээлтэн найм байна. Тодруулбал,
· Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад АН-аас С.Баярцогт
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад МАН-аас Ж. Эрдэнэбат
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад МАН-аас Д.Оюунхорол
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдад АН-аас Д.Эрдэнэбат
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад АН-аас С.Эрдэнэ
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад АН-аас Р.Бурмаа
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад АН-аас Д.Зоригт
· Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад МАХН-аас Ц.Цолмон нар давхар дээл өмсөх нь тодорхой боллоо.
Эндээс Ц.Цолмон давхар дээл өмсөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл МАХН-МҮАН-ынхан хэнийг сайд болгох дээр байр сууриа нэгтгээгүй байгаа. Тэгэхээр давхар дээлтний тоо нэмэгдэж эсвэл буурч магадгүй юм.
Тэгвэл давхар дээлтнүүдийг Ерөнхийлөгч сайшаахгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал “Миний Ерөнхий сайдад хэлж байсан өмнөх байр суурь хэвээрээ. Засгийн газрыг гаднаас, мэргэжлийн, чадварлаг, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээс бүрдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнийг хавсарч ажиллахыг би дэмжихгүй байгаа. Энэ байр сууриа шууд илэрхийлэх ёстой гэж бодож байна” гэдгийг энэ сарын 05-ны өдөр хэлж байсан.
Тэгвэл Ч.Сайханбилэг сөрсөн базаа хийв гэдэг шиг экс Ерөнхий сайдын танхимд хоёр л хүн гаднаас байсан гэж ирээд л доош хийж байгаа харагдсан. “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санаачилгын дагуу бид бүхэн “дан, давхар дээл”-ний асуудал дээр анхаарсан. Хуучин Засгийн газрын 12 гишүүнээс хоёр нь УИХ-ын гаднаас томилогдож байсан бол одоогийн шинэ бүрэлдэхүүнээр бол тал хувь нь гаднаас томилогдохоор нөхцөл байдал үүсч байна. Тэгэхээр бид энэ чиглэл рүү томоохон алхам хийж байгаа юм. Тэгээд шинэ хуулийн орчин УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа цаашаа үргэлжлэн явах байх гэж бодож байна”
Юутай ч дээр дурьдсан найман давхар дэжлтэн маргааш албан ёсоор сайд болох нь тодорхой. Н.Алтанхуягийн засгийн газар шиг баахан давхар дээлтэн ажиллах нь тодорхой.
Н.Алтанхуягийн засгийн газар шиг хэдэн сайд нарыгаа сандал ширээтэй нь үлдээх гэж үхэн хатан зүтгэж байсан. Ч.Сайханбилэгийг экс Ерөнхий сайдын алдааг битгий давтаарай гэж ард түмэн хүсэх биз.
Амрах, ажил цалгардуулалгүйгээр сайныг бодож мууг нь анхааруулсан нэгэндээ муу санаж, тогоо шанаганы хэрүүл хийхгүйгээр улс орноо хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн Засгийн газрын гишүүн боллоо гээд амьдралаа өөд татах, ар гэр, хажуудаа байгаа найз нөхдөө өөд татах, нам, хамт олноо харж үзэх зэрэг хууль зөрчсөн, авлигын шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байхыг хичээгээрэй.
Зочин · 2014/12/08
Dawhar deelee bolio odoo ene vede zasaj boldoggvi yumuu dawartsan myy ****nyyd shvv arai hiterhii yum bolj bnda ard tvmnee ingeed deerelheed bj bolno gej boddoggin bhdaa
Зочин · 2014/12/08
Сайд хийгээд бас их хуралд сууна гэдэг чинь ямар ч хийх ажил байхгүй, зүгээр л улсын мөнгийг давхар цуслана гэсэн үг ш дээ. Түүнээс их хариуцлагатай, цаг наргүй ажил юм бол өөр хүн олдохгүй байгаа биш, тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс зөндөө л байна ш дээ. Хахаж үхвэл таарах амьтад л ичихгүй ингэж явдаг байх даа.
Зочин · 2014/12/08
ОХУ-ын Термок брэндийн цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч тусгаарлагч.Хуванцар болон мод,төмөр хүрээтэй вакуум цонхонд зориулагдсан 4мм,5мм,8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч дулаанаа баридаг тусгаарлагчийг танилцуулаж байна.Та бүхэн энэ тусгаарлагчийг ашигласнаар:Цонх,хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Мөн хүйтэн сэрүүний улиралд шилэн багцанд үүсэн бий болдог усан дусал,цантаж хөлөрдөг асуудал арилна.Тусгаарлагчийг хүүхдийн өрөө,гал зуух,албан тасалгаа,зочид буудлын болон бүхийл цонхонд хэрэглэж болох бөгөөд олон удаа ашиглах боломжтой.Өвөл нь -25--45 хэм хүрч хүйтэрдэг Сибирь,Якут,Скандинавын орнуудад өргөн хэрэглэдэг.4-6 янзын хээтэй.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Та бүхэн халуунаар үлээдэг цахилгаан сэнс,тень хэрэглэх ********длаггүй.Орос тех .Утас:95000020,95050020.Үнэ:1м кв:12500,13500,15500,19000төг