Өнөөдрийн жиргээчдийн гол сэдэв Монголын томоохон банк Голомт банкны удирдах зөвлөлийн маргаан бололтой. Учир нь энэхүү банкны удирдлагын ард Бодь групп хамааралтай билээ.

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Лу.Болд Голомт банкны талаар өөрийн твиттертээ жиргэн мэдээллийн сайтуудад тавьсан мэдээлэл хаагдаж байгаа учир өөрийн орон зай болох твиттертээ жиргэж байна гэж бичжээ.

Эндээс харахад ямартаа ч Голомт банкны удирдлагууд хоорондоо хагарал үүссэн нь дараах албан бичгээс харж болно. Ингээд Лу.Болдын өөрийн твиттертээ нийтэлсэн баримтыг харуулж байна. Эндээс та бүхэн юу болоод байгааг ойлгох байх.

Түүний албан бичигт ингэж бичжээ.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ ТАНАА

 

2012.05.24
Улаанбаатар хот



Монгол Улсын хувийн хэвшлийн анхны банкуудын нэг болсон “Голомт” банкнь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон байгуулагдаад эдүгээ 18 жил болжээ. Өнгөрсөн жилүүдэд тус банк зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн олон оронд танигдаж, банк санхүүгийн системд өөрийн байр суурийг эзэлж чадсан юм.

Энэ амжилт нь тус банкны олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэл хийгээд банкны үе үеийн ажилсаг хамт олны бүтээлч хөдөлмөр, зүтгэлийн зүй ёсны үр дүнд бий болсон билээ.

Гэтэл  2012 оны намраас эхлэн “Голомт” банкны тухайн үеийн зарим албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас банкны болон бусад хууль тогтоомжийн тодорхой заалтууд ноцтой зөрчигдөн улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хортой үр дагаварт хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн болно. Ийм хууль бус ажиллагаагодоо ч үргэлжлүүлэн хийсээр байна. Үүнд: 

  1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “... зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэсэн  шаардлага, хэмжээ хязгаар олонтаа зөрчигдөж иржээ. Зөвхөн ганц жишээ дурдвал, Японы нэр бүхий  корпорацитай гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FSICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
  2. Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, банк, түүний толгой болон хараат, охин компаниуд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлэх ёстой. Гэтэл “Голомт” банкны  гүйцэтгэх удирдлага, тухайлбал, тодорхой ажил хариуцсан дэд захирал, газар, албадын дарга нар  аудиторын шаардсан баримт, материалыг гаргаж өгөхөөс татгалзах, нуун дарагдуулсан зэргээс болж тус банкинд аудит хийсэн “Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллага “Дүгнэлт гарахаас татгалзсан” хариу өгсөн байна. Улмаар тус банк одоог хүртэл 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанаас өнөөдрийн байдлаар 2 сараар хоцруулаад байна.
  3.  

  4. бодь-1