Би нөхөртэйгээ суугаад 5 жил болж байна. Нөхөр маань үерхэж байхдаа зан ааш харилцааны тал дээр гайгүй байсан. Харин хуримаа хийж хүүхэд гарахад намайг харддаг болсон. Ажлаасаа гар манай ээж хүүхдийн чинь харж чадахгүй чи хэнтэйгээ явалдах гээд ингэж гоёж гоодоод байдаг юм гээд л хэрүүл эхлүүлдэг. Тэгээд согтуу ирэх болгондоо гар хүрч чи даргатайгаа унтсан уу гэж элдэв янзаар хэлж дарамталдаг болсон одоо гар хүрдэг боллоо.

Эрүүл болсон үедээ уучлалт гуйж би ингэе гэж бодоогүй уучлаарай би чамдаа маш их хайртай гэдэг. Бас эрүүл үедээ бол зүгээр хайлж урсана. Нөхрийгөө архиа багасгаж намайг ойлгодог болох байх гэж би их харлаа. Одоо салж өөрийнхөө амьдрал үр хүүхдээ боддог юм билүү гэрийнхэн маань ч ингэж зөвлөх боллоо. Гэхдээ хайр хардалт болохоороо аймаар юм. Хайртай гэчихээд яаж гар хүрч элдвээр хэлж чадаж байна аа. Архиа уух нь хүртэл өдөр алгасахаа болилоо. Та нарт архинаас гарсан хүн байвал хэлж туслаач???