Түүнийг мартаж зөвхөн намайг гэсэн эрийг хүлээж байна
2015/01/30
Одоо би 26 настай ганц бие эмэгтэй. 16 настай байхдаа доод ангийн нэгэн цагаан царайтай өндөр биерхүү бүлтгэр алаг нүдтэй банди надад үерхэх санал тавьсан тэр өдрөөс хойш одоог хүртэл тэр миний анхны хайрын эзэн хэвээр. Надад үерхэх санал тавьсан тэр өдрөөс хойш миний нойр ч хүрэхээ байж хичээлдээ сайн төгсөх ангийн охин чинь хичээлээ ч хийхээ байж зөвхөн түүний талаар бодон догдолж, хайрлаж жижигхэн зүрхэндээ түүнийг бүхий л чадлаараа хайрладаг байсан. Бид 2-ын өдөр хоногууд үнэхээр хөөрхөн өнгөрдөг байж билээ. Намайг хичнээн олон банди үерхэе гэдэг байсан боловч би нэг ч удаа тийм догдлолыг мэдэрч байгаагүй. Удахгүй хавар болж би их сургуульд орохоор явах тэр үед миний сэтгэл хоосон хөндий уйтгар гунигаар бүрхэгдэж билээ. Тэр ч надаас салъя гээд би байнга л уйлж байдаг хүн болж хувирсан юм. Оюутан боллоо. Өдөр шөнөгүй түүнийг бодож өөр сайхан зүйлийг ч мэдэрхээ байсан. намар хүйтэн орж байхад түүний ээж нас барсан гэсэн мэдээ надад ирэхэд би сургуулиасаа хар хурдаараа гүйн нэгж хайсан боловч надад олдсонгүй. Гэртээ нулимсаа асгаруулсан хүн гүйн орж эгчийнхээ утсыг гуйн авч юу гэж ярихаа бодон хэсэг тайвширлаа. Тэгээд түүнрүү залган хоолойгоо зангируулан байж үнэхээр харамсаж байна. Миний найз сэтгэлээр битгий унаарай. БИ ЧАМД ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээд утсаа салгаж билээ. Анх үерхсэнээсээ хойш 1 жил хагасийн дараа энэ л нандин үгийг хэлж байсан. Өвөл боллоо гэртээ харих түүнтэйгээ уулзах өдөр хоногийг тоолон тоолон амралт эхэлсэн тэр л өдөр машинд суун түүнрүүгээ явж билээ. Манай аймаг их хол болохоор би очих цаг мөчийг тоолон тоолсоор очсон өдрөө түүнрүү залган 2-улаа уулзах уу гэтэл тэр яахын бэ би найз охинтой болсон гэсэн үг сонсоод зүгээр тэнгэр над дээр нураад ирсэн. Тэр өдөр ангийхаа 5 найз охинтой жаахан уугаад тэгээд би зориг орцон гар гэрийнх нь үүдэнд цаг суун байж түүний царайг нэг харсан юм. Тэр үед хичнээн их уйлж хичнээн их даарснаа би мэддэггүй юм. Жинхэнэ эмэгтэй хүний бардам занг маань тэр хөвгүүн жинхэнэ шал дээр буулгаж байсан. Миний ч өвлийн амралт тэгэсхийгээд л дууссан. Би буцаал хотод ирээд санахын зовлондоо шаналан өдөр бүр дэр нойтон байдаг байлаа. Тэгж байсаар хавар болж зун эхэлж миний амралт эхэлсэн юм. Зун боллоо би аймагтаа очлоо. Тэр сургуулиа ч төгсөж их сургуулийн хувиараа авлаа. Нэг орой найзуудтайгаа явж байгаад яг халз тулаад жаахан холдож очоод намайг дуудаад бид 2 жаал гадаа сууж дараа нь манайд очиж би бүтэн 2 жил хайрласан хүндээ анх охин биеэ өгч байсан. Түүнээс хойш бид 2-ын харьцаа хэвийн сайхан болж. Намар хичээл орсноос хойш бид 2 өдөр бүр манай хотын гэрт хамтдаа цагийг өнгөрүүлж, өдөржин хамт гадуур зугаалж бүтэн 3 жил хагацалгүй хамт байсан. Гэхдээ бид 2-ын харьцаа сүүлдээ үнэндээ сайхан зүйлгүй болсон. Тэгсээр байтал бүтэн 6 7 жилийн дараа бид 2 салсан. Анхны минь хайр ч хайр биш юм шиг санагдаж би ч сүүлдээ түүнээс залхаж эхэлсэн. Тэгсээр бид 2 салсан юм. Одоо болтол надаас эргэж нийлье гэж гуйдаг. Түүний найз охиныг бодоод бас түүнийг анхны хайр хэвээр маань л сэтгэлд минь байнга дурсагдан үлдэг гэж боддог болохоор би үгүй гэдэг юм. Би зөвхөн намайг л гэсэн эрэгтэйг сонгохоор хүлээж байна.
Зочин · 2015/02/01
Dursamj ..setgeld l ulddeg um bilee bi tuuniige martaj chadahgui anh hetsuu l bsan , odoo ter mini hunii Ehner, huurhun huuhduudiin eej bolson Sn ywaad ni bayrladag da, ***n dursamjiig yag ter heweer ni l hadgalj ywmaar um bile. gadaadad olon jil bolood irehde zuwhun ter hunee haij huntei suugaagui bgasai gej bodoj bsan mini talaar bolson do : [email protected]
Зочин · 2015/01/31
Ergej niilii geed baigaa gee biz de tiim saihan bsan hair yagaad utga uchirgvi boltson gej chi hairandaa vnench bist ynhan yum bna naiz ohin ni ymar hamaatai yum jiremsen bistl bol boloo biz de
Зочин · 2015/01/31
Anhni hair bvtedgvi gej vnen baihoo arwan jiliihee ***gvvnd dendvv hairtai bailaa bvteegvi de odoo bi sain hanitai uchirsan. gol ni odoogiin ene niigemd sain hvn oloh amargvil bagih gol ni hvnee sain tanij suugaarai da chinii veiin hvmvvs bvgdel hvntei suugaad hvvhed tei boloo biz teglee geed ailiin nohor ergvvlj tenehtwee
Зочин · 2015/01/31
***n Dursamj ..setgeld l ulddeg um bilee bi tuuniige martaj chadahgui anh hetsuu l bsan , odoo ter mini hunii Ehner, huurhun huuhduudiin eej bolson Sn ywaad ni bayrladag da, ***n dursamjiig yag ter heweer ni l hadgalj ywmaar um bile. gadaadad olon jil bolood irehde zuwhun ter hunee haij huntei suugaagui bgasai gej bodoj bsan mini talaar bolson do : ( amjilt_husie@yahoo. com
Зочин · 2015/01/31
Зочин · 2015/01/31
Tegeed ter zaluugaa haigaach end msj bichih yamar tsaardlagtai yum be ***chirch vheh gej baij