Нөхөр бид хоёр амьдраад олон жил болж байгаа 4 хүүхэдтэй. Амьдралдаа тохиолдсон зүйлийн нэгээхэн хэсгээс энд буулгаж байна. Саяхан хэдхэн өдрийн өмнө манай дүү хөдөөнөөс ирж манайд хэд хоноод явлаа. Гэтэл танай дүү миний түрүүвчинд байсан 600 мянган төгрөгийг аваад явчихсан байна гээд өмнө нь хэрэлдэж байгаагүйгээрээ аймшгийн зүйл болсон юм. Тэгсэн саяхан манай найз хүүхэн манайд ирэхдээ өө нээрээ дээр танай хүнтэй их дэлгүүрт тааралдсан. Танай дүү охиныг хөдөөнөөс ирсэн дагуулаад явж байна гээд явж байсан гэдэг байгаа. Манай дүү эрэгтэй гэтэл юун эмэгтэй дүү гэсэн чинь мэдэхгүй ээ өөрөө л тэгж хэлсэн ш дээ гэдэг юм даа. Харин тэр эмэгтэйг судалж үзэхэд явалддаг хүүхэн нь болж таарлаа би одоо түүнийг нь шууд хэлэх үү эсвэл баримтжуулж яг өөрөө гардаж авсныхаа дараа хэлж яах аа шийдэх үү?