Би 21 настайдаа нөхөртөө хайраа илчилж байлаа. Тухайн үед найзууд гэрийнхэн эр хүний араас эмэгтэй хүн гүйдэггүй юм гэж их загнадаг байсан. Түүнийг нь тоолгүй явсаар өөрийн болгож авсан даа өдийг хүртэл гутарч зовж шаналж байсангүй ээ. Өнгөрсөн онд бидний хуримын 15 жилийн ой сайхан болсон. 

Нөхөртөө хайраа илчлэхээс өмнө 3 жил хүлээж харсан даа. Сүүлдээ тэсгэл алдарч өөрөө сэтгэлээ илчилсэн. Одоо бол гэр бүлээрээ хүүхдүүдээрээ бахархдаг. Халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдардаг. Сэтгэл хангалуун байна. Үргэлж аз жаргалыг мэдэрдэг. Тийм болохоор бүсгүйчүүд минь юмыг яаж мэдэхгүй хайраа илчлээд нэг үзээрэй зарим нэг эрчүүд гүндүүгүй нүүрэмгий юм шиг хэрнээ ичимхий байдаг юм шүү.