Хонь жилийн шороон үхрийн зурлага 

Snapshot_2015-02-07_111239Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань "Галзууруулагч” хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжпал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Г андантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгедөд амгалан, залууст ширүүн, нялхастхарш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бегөед хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмэээн буужээ.

Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд


Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг48 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа емсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөене. Гэрээсээ төмер, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зев тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

Та энэ жил аль суудалд сууснаа олж мэдээрэй 

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, cap, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ
Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ
Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ.  “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хедөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.

УС СУУДАЛ
Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

УУЛ СУУДАЛ
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлех үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ
Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ
Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мен чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.

Төрсөн он

Тухайн

жилийн

шинийн

нэгэн

Суудал

Эр

Эм

1913

 

Мод

Мод

1914

 

Уул

Хий

1915

 

Ус

Гал

1916

 

Огторгуй

Шороо

1917

 

Төмөр

Төмөр

1918

 

Шороо

Огторгуй

1919

 

Гал

Ус

1920

 

Хий

Уул

1921

 

Мод

Мод

1922

 

Уул

Хий

1923

 

Ус

Гал

1924

1924.02.05

Огторгуй

Шороо

1925

1925.02.24

Төмөр

Төмөр

1926

1926.02.13

Шороо

Огторгуй

1927

1927.02.03

Гал

Ус

1928

1928.02.22

Хий

Уул

1929

1929.02.10

Мод

Мод

1930

1930.01.30

Уул

Хий

1931

1931.02.18

Ус

Гал

1932

1932.02.07

Огторгуй

Шороо

1933

1933.02.25

Төмөр

Төмөр

1934

1934.02.14

Шороо

Огторгуй

1935

1935.02.04

Гал

Ус

1936

1936.02.23

Хий

Уул

1937

1937.02.12

Мод

Мод

1938

1938.02.01

Уул

Хий

1939

1939.02.20

Ус

Гал

1940

1940.02.09

Огторгуй

Шороо

1941

1941.01.28

Төмөр

Төмөр

1942

1942.02.16

Шороо

Огторгуй

1943

1943.02.05

Гал

Ус

1944

1944.02.25

Хий

Уул

1945

1945.02.13

Мод

Мод

1946

1946.02.03

Уул

Хий

1947

1947.02.21

Ус

Гал

1948

1948.02.10

Огторгуй

Шороо

1949

1949.01.29

Төмөр

Төмөр

1950

1950.02.17

Шороо

Огторгуй

1951

1951.02.07

Гал

Ус

1952

1952.02.26

Хий

Уул

1953

1953.02.15

Мод

Мод

1954

1954.02.04

УУл

Хий

1956

1956.02.12

Огторгуй

Шороо

1955

1955.02.23

Ус

Гал

1958

1958.02.19

Шороо

Огторгуй

1959

1959.02.08

Гал

Ус

1960

1960.02.27

Хий

Уул

1961

1961.02.16

Мод

Мод

1962

1962.02.05

Уул

Хий

1963

1963.02.25

Ус

Гал

1964

1964.02.14

Огторгуй

Шороо

1965

1965.02.02

Төмөр

Төмөр

1966

1966.02.21

Шороо

Огторгуй

1967

1967.02.10

Гал

Ус

1968

1968.01.30

Хий

Уул

1969

1969.02.17

Мод

Мод

1970

1970.02.07

Уул

Хий

1971

1971.02.26

Ус

Гал

1972

1972.02.15

Огторгуй

Шороо

1973

1973.02.04

Төмөр

Төмөр

1974

1974.02.23

Шороо

Огторгуй

1975

1975.02.12

Гал

Ус

1976

1976.02.01

Хий

Уул

1977

1977.02.19

Мод

Мод

1978

1978.02.08

Уул

Хий

1979

1979.02.27

Ус

Гал

1980

1980.02.17

Огторгуй

Шороо

1981

1981.02.05

Төмөр

Төмөр

1982

1982.02.24

Шороо

Огторгуй

1983

1983.02.13

Гал

Ус

1984

1984.02.02

Хий

Уул

1985

1985.02.20

Мод

Мод

1986

1986.02.09

Уул

Хий

1987

1987.01.30

Ус

Гал

1988

1988.02.18

Огторгуй

Шороо

1989

1989.02.07

Төмөр

Төмөр

1990

1990.02.26

Шороо

Огторгуй

1991

1991.02.15

Гал

Ус

1992

1992.02.04

Хий

Уул

1993

1993.02.22

Мод

Мод

1994

1994.02.11

Уул

Хий

1995

1995.01.31

Ус

Гал

1996

1996.02.19

Оггоргуй

Шороо

1997

1997.02.08

Төмөр

Төмөр

1998

1998.02.27

Шороо

Огторгуй

1999

1999.02.17

Гал

Ус

2000

2000.02.05

Хий

Уул

2001

2001.02.24

Мод

Мод

2002

2002.02.13

Уул

Хий

2003

2003.02.02

Ус

Гал

2004

2004.02.21

Огторгуй

Шороо

2005

2005.02.09

Төмөр

Төмөр

2006

2006.01.30

Шороо

Огторгуй

2007

2007.02.18

Г ал

Ус

2008

2008.02.08

Хий

Уул

2009

2009.02.25

Мод

Мод

2010

2010.02.14

Уул

Хий

2011

2011.02.03

Ус

Гал

2012

2012.02.22

Огторгуй

Шороо

2013

2013.02.11

Төмөр

Төмөр

2014

2014.01.31

Шороо

Огторгуй

2015

2/19/2015

Гал

Ус