Хар батгыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ
2015/02/11
Нүүрний арьсаа хэчнээн сайхан арчилсан ч гэлээ хар батга үүсээд байх нь олонтаа. Хар батга нь хэт онгойсон арьсны нүхэн дээр нян, бохирдол орон бөглөхийг хэлнэ. Тэгвэл үүнийг хэрхэн гэртээ цэвэрлэх вэ?
Арьсан дээр батга гарсан үед хамгийн зөв арга бол маск тавих байдаг. Маск тавихын өмнө арьсаа сайтар цэвэрлээд уураар утах, булээн алчуураар жин тавьснаар арьсны нүх онгойж бохирдлыг сайн цэвэрлэдэг. Гэртээ хар батганы эсрэг нэгэн маскыг одоо бэлдэцгээе.
Танд хэрэг болох зүйлс: -1 ц/х желатин /желе биш желатин/
-2-3 ц/х сүү Сүүн дээрээ желатинаа нэмээд өтгөртөл нь хутгана.
Дараа нь өтгөрсөн желатинаа богино долгионы зууханд 10 секунд халаана. Желатинаа дахин хутгана. Халуун байвал хөргөөд хар батгатай хэсэг дээр нимгэн түрхэнэ. 15 минут маскаа байлгаад хуулж авна.
Маскаа авсны дараа харахад бүх хар батгууд хамт хуулагдсан байх болно. Маскаа авсны дараа мөсөөр арчиж арьсны нүхээ агшаах хэрэгтэй.
өндөр болгох нууц · 2015/02/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮