ЦЕГ Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Дэмжлэг үзүүлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн даргатай алба хаагч нар сар шинийн босгон дээр буяны үйлсэд бусдыгаа уриаллаа. 

Тус газарт найман жил гаруй үр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ өөрийн хоёр, эгч дүүгийнхээ арван хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа эмэгтэйд хамт олныхоо санаачлагаар чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн сар шинийн баяраар хэрэглэх хэвийн боов, чихэр тэргүүтэн, хувцас хэрэгсэл, гурил будаа сахар гээд өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг бэлэглэжээ.

Мөн тус хэлтсийн цахилгаанчин цахилгааны утсуудыг нь шинэчлэн аюулгүй байдлыг нь хангаж хэвийн болгож өгсөнд өрх толгойлсон эмэгтэй баяртайгаар хүлээж авсан байна. Цагдаагийн алба хаагч нарыгаа буяны үйлсэд уриалсан энэ сайхан үйл ажиллагаанд тус хэлтсийн 26 ажилтан оролцсон аж.
                                     Сайн үйлсийг бүтээсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье