Бүсгүйчүүд минь надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна. Би одоо 2 хүүхэдтэй эхнэр хүн. Бага хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа дөнгөж л 3 сар болох гэж байна. Манай нөхөр ажил хийдэг. Би ч одоо хүүхдүүдээ хараад л гэртээ байна. Анхны хүүхдээ гаргаж байхад жаргаж л суулаа гэтэл одоо бол элдэв хараалаар хэлүүлчихээд дарамталуулж байна. Нэг хүнтэй болсон байх тэрнээс намайг өмнө нь бөөцийлдэг байсан хүн уураа барьж дийлэхгүй байлаа ч ингэх хүн биш. Гэтэл намайг элдвээр хэлж орой ирэхдээ хүүхдийн пампарсыг ч авч ирч өгөхөө байлаа. Бөөн уур хүрч ирээд өглөө эрт яваад өгдөг ажилтай яачихаад байгаагаа ч хэлэхгүй юм асуухаар чамшиг юманд хамаагүй харахаас дургүй хүрч байна. гэхийн би одоо  яаж учраа олох вэ?