Цаг агаарын урьдчилсан мэдээ
2015/02/16
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.