Үс засуулахад тохиромжгүй өдөр
2015/02/16
Үсээ засуулахад тохиромжгүй Аргын тооллын 2 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Булаагч одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. g Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.