Цаг агаарын урьдчилсан мэдээ
2015/02/17
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.