Ерөнхийлөгч дэндүү яарсныг Каплагийн нутагтаа очоод өгсөн ярилцлага илчилж байна
2015/03/06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Саус говь сэндс" компанийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг өршөөх нь хүнд шийдвэр байлаа, эх орноо бодоод аргагүй ийм шийдвэр гаргалаа гээд "матрын нулимс " унагах нь холгүй аашилж, мэдэгдэл энэ тэр хийгээд байлаа.
Монголын иргэд болохоор татварын асуудлаар ял эдлээд, хэдэн мянгаараа эрүүгийн хэрэг үүсгэгдээд байж л байна. Гэтэл гадаадын иргэн яллагдсан шүүхийн шийдвэр нь албажиж гарсан эсэх нь ч мэдэгдээгүй байхад уучиллаа. Нөгөө шударга, эрх тэгш байх зарчим Монгол хүнд л хамаагүй болж байх шиг байна даа, энэ төрийн үед.
Огт гэм зэмгүй хүнийг хилсдүүлж манай хууль хяналтынхан хориогүй нь мэдээж. Татвараас зугтаасныг нь илрүүлээд хорьсон шүү дээ. Ганцхан Каплаг суллавал гадаадын хөрөнгө оруулалт цутгаад, АНУ Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламж өгөөд гийгүүлнэ гэж үгүй. Тэгээд ч АНУ-ын тал Каплаг хорилоо гээд буцалтгүй тусламж олгох шийдвэрээ цуцлах гээгүй гэж мэдэгдсэн байсан.
Энэ хүнийг өршөөж болох ч татварыг төлүүсний дараа яагаад суллаж болоогүй юм бэ. "Саус говь сэндс" компани 35 тэрбум төгрөгийн татвар төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдана гэдгээ мэдэгдээд гурав ч хоноогүй байхад суллана гэдэг дэндүү их яарсныг илтгэж байна. 35 тэрбум төгрөгийн татвараа төлөөд хохиролоо барагдуулах эцсийн шийдвэр гарсны дараа Төрийн тэргүүн ивээл хайраа хүртээвэл түмэн олон дургүйцэн хүлээж авахгүй. Улсыг хохиролгүй болгож, татвараас нуугдвал торгууль төлдөг юм гэсэн сэтгэлзүйг нийгэмд төрүүлэх байлаа. Одоо Каплагаа суллуулаад авчихсан компани 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гээд зарга хийсээр хэдэн оныг үдэж, замхрах юм бүү мэд.
Хуульч Б.Энхбаяр ерөнхийлөгчийг хууль бус шийдвэр гаргасан хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандах гэж байна.Тэрээр "Гол үндэслэл нь Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн хэн ч бай заавал дагаж мөрддөг дээд хэмжүүр, хана хэрэм бол Монгол Улсын Үндсэн хууль. Энэ бол чухамдаа Монголын ард түмний дээд эрх ашиг. Үүнээс давсан, гажсан хэний ч эрх ашиг хууль бус. Үндсэн хууль ёсоор “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байдаг. Энэ зарчим аль нэг орны иргэнд давуу, эсхүл алагчилж үйлчлэх зарчмыг хэнбугай ч гаргах эрхгүй. Нөгөө талдаа шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд төрийн ямар ч албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцож нөлөөлөхийг хатуу хориглосон байдаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, гэм буруутай нь тогтоогдсон ЯЛТАН-д л хамаарч үйлчилдэг. Ерөнхийлөгч ялтанд уучлал үзүүлэх асуудлыг 2002 оны “Ялтанд уучлал үзүүлэх журам”-аар зохицуулдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Капла нартай холбоотой эрүүгийн хэрэг шүүхийн шатанд бүхэлдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед буюу иргэний хариуцагч давж заалдаад маргаан нь явж байх үед гол буруутай этгээдүүдийг уучилсан нь дээрх зарчмыг үндсээр нь зөрчсөн үйлдэл боллоо. Уучлах гэж ямар их яарсан юм бэ" хэмээн онцолж байна. Төрийн тэргүүн юуны учир агдав. Түүнд шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх тэнхэл үгүй байсангүй гэж үү.
Ерөнхийлөгчийн уучлалаар өршөөгдсөн Жастин Капла суллагдаад төрсөн нутаг руу яаран явсан. Очсон даруйдаа ярилцлага өгчээ. Энэ эрхэм үнэхээр ноцтой асуудал хөнджээ.
Тэрээр" Би яг одоогоор “Саус говь сэндс” компанийн тодорхой хувийг эзэмшдэг. Монголын Ерөнхийлөгч биднийг өршөөж Монголоос явах боломжтой болонгуут би хувьцаагаа компани дахь хамтрагчдаа шилжүүлэхийг хүссэн. Гэвч хамтрагч маань миний хувийг хадгалж үлдэхийг хичээх учраас дэмий хэмээн болиулсан.
Энэхүү хэрэг явдал шүүхийн байгууллагад шинэчлэл болсон гэж бодож байна. Мөн иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй хэмээн үзэж байна. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг “Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна. Намайг суллагдахад Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Монголын зарим улс төрчид ч дэмжлэг үзүүлсэн" гэжээ.
Одоо байтлаа хуулийн байгууллагын мөрдөх, шүүн таслах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч дэндүү гүн хутгалдаж буруу зөв шүүснийг өөрийн үзэмжээр үнэлээд гадаадын нэг нөхөрт ийм амлалт өгдөг боллоо гэж үү.
Зочин · 2015/03/12
Монголын төрийг ийм тэнэг хүзүүгүй Хятадын ирлийз ******** гарч ирэн **********лээд орхисон шүү дээ. Энхбаяр болон цагдаагийн хэдэн дарга нар, энгийн ард иргэдийг шоронд оруулж хаясан хулгайч, луйварчин. Одоо Монголын төр Энэ адгийн Элбэгдоржын талынхан төрийг удирдаж байна. Ийм болхоор Элбэгдорж ****** ******** Хятад санаагаа ашиглан Монголд өдөрт 300 гаран Хятад иргэн оруулж Монголыг уусгаж дууслаа даа.
Зочин · 2015/03/09
Иш ийм өрөнхийлөгч МУ-ын түүхэнд дахин бүү гаргаг элгээр хэвтчихээд байгаа улс орноо 5 мэдрхүйгээр мэдрэч чаддаггүй юм бол ядаж Монголын нэг өдөр шиг зураг зуруулаад харж байвал ард түмнийхээ амьдарлыг ойлгох болуу
Зочин · 2015/03/08
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
өндөр болгох нууц · 2015/03/08
15-35 насныханд зориулсан ӨНДӨр БОЛГОХ НУУЦ номмыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/07
нэг ****** луйварчин Кап**********с болж АНУ -ын мянганы сорилын сангийн буцалтгүй туёламж ирэхээ болино гэж хэн хэлж бодож байгаа юм болдоо, Чааваас даа Капла мэтийн юмнууд тэр том гүрэнд юу ч биш гэмт хэрэгтэн л байхгүй юу. түүнээс болж улс хоорондын харилцаа саатах учиргүй гэдэг нь ойлгомжтой ш дээ. Биднийг маллаж тэгж ярьж байгаа нь өршөөл үзүүлсэн буруу хэргээ цагаатгах гэсэн хэрэг байхгүй юу
Жинхэнэ царай нь · 2015/03/07
Элбэгдорж ер нь ийм л хүн шүү дээ. Хүмүүс мэддэггүй байсан. Ярьж буйгаасаа шал өөр амьдардаг. Ёстой ичих ч үгүй гүрддэг хүн. Ганц жишээ гэхэд л, "ард түмнийг хошгоруулаад" гэчихээд сүүлд "хашгируулаад" гэсэн гээд байсан. Тэгэхэд л ******хай худалч улс төрч болох нь мэдэгдсэн. Мөн Н.Энхбаярт өөдгүй ****** гаргасан юм билээ: хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэж байхад нь Энхбаяр сайхан сэтгэл гаргасан байдаг, мөн Ерөнхий сайд болоход нь Энхбаяр тусалсан байдаг, тэгээд Элбэгээ баярлахдаа Энхбаярынд очиж эхнэр Цолмон болон өөрийг нь тэвэрч үнсээд сүйд болж байсан атлаа сүүлд нь шоронд хийгээд балласан. Гэхдээ Энхбаяр буруутайгаасаа тийм юм болсон. Элбэгээгийн дэргэд нь байсан, олон жил хамт байсан хүмүүс хачин хачин юм ярьдаг л юм билээ.
Зочин · 2015/03/07
Элбэгдоржоо чи Монголын ард түмнээс байг гэхэд гадаадын хүмүүсээс ичиж үхэхгүй байна уу. Ээ чааваас ийм ч ерөнхийлэгч байх ч гэж дээ. Монгол хүнээ шоронд хатаах дуртай л биз дээ чи.
Зочин · 2015/03/07
Novshiin Tsy Hua elbegdorjiig ooriig n mongoliin shorond hiie tegehgui bol ene hujaa bur davraad bolohoo boliloo esvel ur udmaar n ustgah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/03/07
Novshiin Tsy Hua elbegdorjiig ooriig n mongoliin shorond hiie tegehgui bol ene hujaa bur davraad bolohoo boliloo esvel ur udmaar n ustgah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/03/07
Novshiin Tsy Hua elbegdorjiig ooriig n mongoliin shorond hiie tegehgui bol ene hujaa bur davraad bolohoo boliloo esvel ur udmaar n ustgah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/03/07
kapla munguuur ikh setgegdel linkeding 368 days ch bilyy ikh bichuulch ***tsan bhaa hahaha tuund presidnet ikh zobson baih