Ч.Сайханбилэг: Монголын төр засаг эмэгтэйчүүд, эхчүүдийг дэмжих туслах, хайрлан хамгаалах бодлогоо идэвхитэй үргэлжлүүлнэ
2015/03/07
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын мянга мянган ээж, бүсгүйчүүдийн төлөөлөл болгон Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд асан, Монгол Улсын гавъяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор, профессор Б.Долгормаа, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Эрдэнэчимэг, идэр залуу насандаа их мастерийн зэрэгт хүрч, эх орныхоо нэрийг мандуулсан Үндэсний шигшээ багийн тамирчин, Шатрын олон улсын хэмжээний мастер Т.Батчимэг,2014 оны Азийн Пара наадмын жүдо бөхийн аварга, ОУХМ Н.Алтанцэцэг, эрдэм боловсролтой Монгол хүнийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Т.Цэрэннадмид, Хүүхэд гэр бүлийн “Өнөр бүл” төвийн багш Т.Ганбат, “Сэргэлэн жаалууд“ цэцэрлэгийн эрхлэгч О.Оюун, Эрүүл чийрэг Монгол хүний энхийн манаанд зүтгэж буй Клиникийн профессор, “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Оюунчимэг, Эх орноо батлан хамгаалахын төлөө тангараг өргөсөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нямжаргал,төр, ард түмнийхээ амар тайван амьдралыг сахин хамгаалах үүргээ амжилттай биелүүлж яваа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч С.Булганцэцэг, Гадаад, дотоод худалдааны “НОВА ТАМИР” ХХК-ийн ерөнхий менежер Б.Отгонбулаг, цэвэр, цэмцгэр хотын төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Зам талбайн үйлчлэгч Б.Ариунаа, Ц.Баттогтох, ШУА-ын Химийн технологийн хүрээлэнгийн ахлах ажилтан, шилдэг залуу эрдэмтэн Н.Эрдэнэчимэг, Монголын үндэсний телевизэд тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байгаа ММ агентлагийн ахлах зураглаач Г.Байгальмаа, Алдарт эхийн одонт ээжүүдийн төлөөлөл, найман хүүхэд төрүүлж өсгөсөн Д.Янжмаа, таван хүүхэд төрүүлж өсгөсөн Ж.Сугар, Д.Хишигт гуай, авъяас чадвараараа бусдыгаа манлайлсан Дэлхийн Франц хэлтнүүдийн тэмцээний 3 дугаар байрын шагналт МУИС-ийн оюутан Б.Дөлгөөн, “Би бүжигчин болохыг хүснэ” улсын 2 дугаар уралдааны тэргүүн байрын шагналт 86-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Хулан нарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
“Та бүхэн Монголын гайхамшигтай түүх, соёл, уламжлалыг тээж яваа хүмүүс. Ардын аман зохиолд бүсгүй хүний ухааныг уран бэрийн нүүдлээр дүрсэлж, ахуй төрөө цогцлоон ирсэн монгол хатдын билэг оюуныг биширч ирсэн ардтүмэн билээ, бид. Өнөөдөр ч энэ сайхан ахмадууд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, охидын төлөөлөл эх орныхоо улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт, их бүтээн байгуулалт, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хичээн зүтгэж байна.
Монголчууд “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөж ирсэн. Бид саяхан гурван саяулаа боллоо.
Монголын үрс улам олон болох ёстой. Энэ бол Монгол төрийн бодлого юм. Монгол төрзасаг эмэгтэйчүүд, эхчүүдийг дэмжих туслах, хайрлах хамгаалах бодлогоо эн тэргүүнд тавьж ирсэн. Цаашид ч энэ бодлогоо идэвхитэй үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/03/08
Ene oron garan eronhii said yuma, gent yu bolvo, ene jujigleliig Mongoliin ard tumen bugd medej mederch baigaa, bh, ulsaas yum harad nemergui gedgiig
Зочин · 2015/03/08
GOMO NOBSH EHCHUUDIIG UZEN YDAJ AIMSHIGT ALDAA HIISNEE BAAHAN HOJUU UHAARBAA HUURHII