Сайн байна уу? Би оюутан. Муу сайн оюутнууд гэж битгий ад шоо үзээрэй. Надад нэг ийм зүлйл тохиолдоод байна. Сургалтын төлбөрийн маань аав, ээж талыг нь төлсөн. Манай сургуулийн төлбөр их өндөр л дөө. Тэгээд би хичээлийнхээ хажуугаар ажилладаг юм. Нэг өндөр зэрэглэлийн ресторанд бармен хийдэг. Гэтэл эзний дараагийн хүн болох нэг нөхөр намайг дарамтлаад ч байх шиг. Намайг өөрийнхөө нууц амраг болвол тушаал ахиулж, цалин нэмнэ. Бас боломжийн нэг ажил бий тэрийг давхар хий гээд байх юм. Мэдээж мөнгөтэй болохыг хүсч байгаа ч ийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэсэн чинь 3 хоногийн өмнө ажлаас халчихлаа. Уг нь ахиад 3 сар ажиллачихвал төлбөрийнхөө үлдсэн мөнгийг олчих байсан юм. Одоо би хаанаас ийм өндөр цалинтай бас цөөхөн хоног ажилладаг ажил олно оо. Тэгээд би л ийм шийдвэр буруу шийдвэр гаргаж гэж өөрийгөө зөхөж сууна. Та нар байсан бол яах байсан бэ? шийдсэн асуудлыг яах гэж асууж байгаа юм гэж битгий муулаарай цаашдаа залуу хүнд юу ч тохиолдож болно шүү дээ.