2015 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 ìåòð. 0-2 градус õ¿éòýí байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

12,15-нд баруун зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар,13-14-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Å𺺠голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Õýðëýí, Онон, Õàëõ голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 ãðàäóñ дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлэв.