Хүүхдүүдээ бодоод ярилцаж шийдэх хэрэгтэй юу
2015/03/10
Сайн байна уу би анх удаагаа захиа бичиж байна. Би одоо 26-настай эмэгтэй. Анх дунд сургуулиа төгсөөд Эрдэнэтийн ТИС-ийн хуваарь авч тэнд оюутан болж очсон юм. Хичээлдээ нэг их сайн ч байгаагүй л дээ гэхдээ өөрийнхөө хэмжээнд явж л байлаа. Тэгж байгаад нэг залуутай танилцаж үерхэж дотносож эхэлсэн. Удалгүй зуны амралтаараа гэртээ харьтал би жирэмсэн болсноо мэдээд ээж, аав маань их л эрт сонголт хийлээ дээ гээд эсэргүүцэж байсан ч анхны хүүхэд гээд л гаргахаар болж хүүтэй болсон. Ингээд сургуулиасаа жилийн чөлөө авч хүүгээ харж байгаад нөхөртэйгээ хамт байхаар эрдэнэт хотыг зорьсон. Тэр ч сургуулиа төгсч ажилд ороод энэ хооронд асуудал мэр сэр гарч байсан аминдаа 2-улахнаа болоод явлаа. Ингэж байтал дахин хүүхэдтэй болж хотод амьдрах болж нөхөр хөдөө явдаг ажилтай тул хэдхэн хоног ирж яваад л. Би ч том хүүхдээ сургуульд нь зөөгөөд бага хүүхдээ гэртээ харсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл цагаан сарын өмнөхөн оны дараахан нөхрөө хөдөөнөөс буюу ажлаас ирэхийг нь тэсэн ядан хүлээж байсан ч ирсэнгүй. Ингээд он гарсан хойно ирсэн тухайн үед би юу ч мэдээгүй. Харин сая буцаж явахад нь л мэдлээ тэр өөр эмэгтэйтэй болж бүүр байнга хамт байдаг байсан гэдгийг сонсоод үнэхээр их урам хугарсан. Эмэгтэй хүний амьдрал иймхэн үүнээс өөр сонголт үгүй болдог гэж үү. Өөрт нь тэгээд хэлтэл "юу ч хэлмээргүй" байна гэсэн. Одоо би яавал салахгүй байх уу хуурсаныг нь бодохоор уучилж өмнөх шигээ байж чадахгүй л болов уу гэхдээ хоёрын хоёр үрээ яах болж байна. Салаад явмаар байна тэгтлээ их итгэж байсан нөхрөө ингэнэ гэж бодоогүй болохоор энгэрээ нэвтэртэл уйлж байна.
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOH SONIRHOLTOI HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** ugnu tegeed ts****aagaa uuruu usguh heregtei
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOH SONIRHOLTOI HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** ugnu tegeed ts****aagaa uuruu usguh heregtei
Зочин · 2015/03/12
interneteer mungu oloh sonirholtoi humuust daraah linkeer orood butguul shuud 25 do**** http://referralvibe.com/?reff=12489
Зочин · 2015/03/11
orhio chmd sain bol ergej irnee
Зочин · 2015/03/11
Нэг сайн ярилцаад үз ээ. Эрэгтэй хүн нэг цаа****** явбал явчихдаг юм шиг байналээ. Нэгэнт цаа****** явсан хүнийг чи хажуудаа байлгаад чи л зовохын нэмэр. Тэгж байснаас явуулчихсан нь дээр. Хэзээ нэгэн цагт буруу зүйл хийснээ ухаарах байлгүйдээ