Би саяхан нөхөртэйгээ хуримаа хийсэн. Нэг хүүхэдтэй олон жил хамт байж байгаад нэг гэрт нэг ёсондоо 3-улахнаа байж эхэлж байгаа үе юм байгаа юм. Өмнө нь хадмынхдаа байсан. Тэр үед ийм зан гаргаж байгаагүй л дээ. Тэгээд би гайхаад найз нөхдөөсөө асуусан чинь тусдаа гарсан хойноо сайн өөрийнх нь хүссэнээр байхгүй бол эрэгтэй хүн араар тавиад нуудгайтай болдог гээд байх юм. 

Ойрын үед тэр их хачин байгаа байнга шахуу оройтоод өдөр охин бид 2-ыг өдөр юу хийж байна гээд л ярьж асуудаг хүн ерөөсөө ярихаа больсон. Би одоо яаж шалгах уу. үнэхээр хүссэнийг нь хийхгүй бол нуудгайтай болдог юм уу. Би ч олон зүйлийг эсэргүүцэж өөртөө ойртуулахгүй байгаа нь үнэн. Гэхдээ ингэлээ гээд өөр хүнтэй бол намайг үл тоож болохгүй биз дээ.