Хэн нэгэнд итгэх хэрэггүй ярилцах нь илүү
2015/03/12
Залуус бие биедээ дурлаж байхдаа хамгийн гэгээлэг сайхнаар хардаг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгаланг л мэдэрдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа бие биеэсээ залхсан нэг л үл ойлголцолтой болж хувирдаг нь нууц биш.
Маргаан, хэрүүл тасрахгүй байсаар хоёр биенийгээ үзэн ядаж салалтыг сонгодог. Хүүхэдтэй хосуудын ихэнхи хувь нь хүүхдээ бодож явсаар нэг л өдөр хэн нэгнийх нь тэсвэр алдагдаж буцаж эргэж ирэхгүйгээр одох жишээтэй та бидний амьдрал энгийн нэг шийдээд ярилцаад гарах олон зүйл бэрхшээл байдаг гэвч тэсч гарч зөв замыг сонгодог нь олон биш. Дээр үеийн хүмүүс гэдэгтээ тэд бол хайр сэтгэлээрээ биш хатан ухаан, хаан ухаанаар асуудалд хандаж ирснийг би өөрийн биеэр мэдэрсэн. Гэр бүлээ үнэ цэнэтэй байлгах, хэрүүл маргаангүй, үл ойлголцолгүй байхын хамгийн гол үндэс нь ярилцах. Уурлах биш ярилцах миний амьдрал тийм ч дардан биш гэхдээ сүүлийн үед би ярилцах нь илүү гэдгийг мэдсэн. Өөрийнхөө амьдралд ч хэрэгжүүлсэн. Нөхөр чинь араар чинь тавиад байна уу , эсвэл эхнэр чинь дуртай байрлалыг чинь хүлээн зөвшөөрвөл надад энэ хүнээс өөр хүн байхгүй гэж бодоод сайхан ярилц анх бүхий л асуудлаа хамтдаа шийднэ гэж гэр бүл бололцсон биз дээ. Үүнийгээ санахад илүүдэхгүй. За тэгээд хүүхнүүд минь гэртээ ч гоё сэтгэлээ ч гоё нөхрөөрөө гоё эрчүүд эхнэрээ халамжил магт. Хүндлэл байж хайр ирнэ хайр байж гэр бүл оршин тогтноно.
Жирийн иргэн Б.Л-ээс монголынхоо бүх залууст өөрийнхөө зүгээс зориулав. АМЖИЛТ
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna