Би нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байгаа болохоор та бүгдээс асуух гэсэн юм аа. Би нөхөртэй болоод олон жил хамтдаа амьдарч байгаа юм.

Асуудал гээд байх зүйл бараг л байхгүй. Харин тусдаа гарч гэр оронтой болох гэхээр зөвшөөрөхгүй уурлаад байх юм. Хадмындаа амьдардаг болохоор эмэгтэй хүн надад хэцүү байгааг ойлгохгүй зүгээр л болж л байна ш дээ. Энэдээ ингээд хамтдаа байж л байя гэхийн. Уг нь ажилдаа ороод хашаа байшин аваад гарна гэж байсан хүн одоо бүүр хөдлөхөө байлаа.