Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 ìåòð. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.