Цаг агаарын урьдчилсан мэдээ
2015/03/16
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 3-8 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 14-16 градус, бусад хэсгээр 25-27 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурна. Дархадын хотгороор 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.