Цаг агаарын урьдчилсан мэдээ
2015/03/21
Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 ìåòð, 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.