Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун өмнөд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

 Салхи баруунболон зүүн  зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон   Дархадын хотгор,   Хүрэн бэлчир ,Тэс голын  сав газраар  1-6 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4градус хүйтэн, харьцангуй чийг53 хувь, агаарын даралт 872гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.