Баруун болон төвийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын сав газраар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.