М .Энхсайхан : З.Энхболдын хэлсэн үг Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн
2015/04/06
УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгтэй холбоотойгоор Монгол Улсын сайд, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн дарга М.Энхсайханы хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы "битүүний шөнө" ард түмэндээ хандаж, томоохон төслүүд, түүний дотор 6 жил ярьж байгаа Тавантолгой төсөл гацаанаас гарч, хэлэлцээ амжилттай өндөрлөж байгаа тухай асудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэх гэж байгаа тухай мэдээг дуулгасан билээ.
Харамсалтай нь чуулганы "шинийн нэгний" өглөө УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тухайлбал, "...нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах" гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй.
Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг болон УИХ, олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн. Консерциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар "гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих болно" гэж З.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын харилцааг эвдсэн, үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна.
Ингэхдээ аль хоёрдугаар сард ажлын журмаар хэлэлцэж байсан гэрээний төслийг ил болгосон нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай нь зөрчилдүүлэх зохисгүй алхам болсон байж магадгүй байна.
Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх цэвэр манай дотоод асуудал. Уг асуудлаар "тохиролцоо хийгдээгүй" гэж буруутгаж байгаа нь УИХ-аас урд өмнө гаргасан шийдвэрийн талаар З.Энхболдыг түүний ажлын алба буруу мэдээллээр хангадаг сэтгэгдэл төрүүлж байна.
Төмөр замд Засгийн газраас оруулсан хөрөнгийг "МТЗ ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх" гэдгийг хүлээж авахгүй гэж байгаа нь олон улсын бизнесийн стандартад нийцэхгүй, хэвээ буруу ашиглагдсан хөрөнгө мөнгө илэрвэл түүнийг Хөрөнгө оруулагч хариуцах тулгалт хийх нь авлигатай тэмцэх болон шударга ёсонд үл нийцнэ.
Өөр бусад тавьсан асуудлууд нь гэрээг буруу ойлгосон З.Энхболдын зөвлөхийн албатуудын чадамжтай холбоотой гэж бодож байна.
Хөрөнгө оруулагчтай гэрээг байгуулах хууль эрх зүй Засгийн газарт хүрэлцээтэй. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар асуудлаа хэлэлцэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын сайд, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн дарга, МҮАН-ын дарга М.Энхсайхан
Зочин · 2015/04/07
m. enkhsaihan neg l odor ar nuruu ru tomor hsurguulna gej helee gui u
өндөр болгох нууц · 2015/04/07
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/07
Хуулиндаа бол УИХ ярилцана гэсэн байгаа тиймээс шууд огцруулна гэж дайрдаг хууль бус л байна даа Энхболд даргаа
Зочин · 2015/04/07
Зөрчсөн хуулиуд нь юу юм бэ? Иргэд өөрсдөө хууль зөрчсөн үгүйг шийдэж харийлдаа энхболдоо
Зочин · 2015/04/07
Өөрөө ч хангалттай мэдээлэл олж аваагүй байж, хүмүүст буруу мэдээлэл тараагаад байх юм энэ энхболд.
Зочин · 2015/04/07
УИХ хэлэлцээд шийдсэн нь дээр юм байна дөө. Хуулийн хүрээндээ л ажиллах нь зөв ш дээ
Зочин · 2015/04/07
ТТ гэрээ 6 хууль зөрчсөн гэж ярьсан байсан. Ямар хуулиуд юм бэ? нэг нь хуул; зөрчсөн гэдэг дээр нөгөө нь ирээд 3.2.2.2 ҮАБЗ зөрчөөөгүй гэсэн. Энхбөлд дарга илүү мэдээлэл өөрөө олж илүүү мэдээлэл тараах хэрэгтэй
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!