Хонгор нутгийнханд хонгор охин хайрлалаа, Н.Удвал сайд
2013/06/06
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Баянхонгор аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус аймгийн эмнэлгийн удирдлагууд, ажилчидтай эхэлж уулзсан байна.
Нэр дэвшигч Н.Удвалыг уулзалт хийх үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх дөхсөн эмэгтэй таарсан аж. Эмнэлгийн ажилчид салбарын сайддаа “Та олон аймаг, сумдаар ажиллаж байгаад Баянхонгорт ирлээ. Таны хийх уулзалтын энэ цаг мөчид төрөх гэж буй ээжтэй таарлаа. Та эх барьж авах боломж байвал энэ эмэгтэйг төрүүлж өгнө үү гэсэн найрсаг хүсэлтийг тавьсан байна. Эх ч өөрөө “таньтай таарсандаа ихэд бэлэгшээж байна” гэжээ. Тэдний энэ хүсэлтийг салбарын сайд хүлээж аваад “Би 1978 онд хүүхэд эх барьж авч байсан. Одоо миний эх барьж авсан хүүхэд 30 гаруй насны хүүхэд бий. Одоо төрөх гэж байгаа эмэгтэй өөрөө хүсч байвал би төрүүлж өгч туслалгүй яахав. Гэхдээ үүнийг сонгуулийн сурталчилгаа гэж нийтэд ойлгуулахгүй байхыг хүсье” гэсэн юм.
Ингээд Эрүүл мэндийн сайд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирсэн Баянхонгор аймгийн иргэн Х.Сайнжаргалын 2 дахь хүүхдийг эх барьж авлаа. Сайдын эх барьсан охин 3400 кг төрсөн бөгөөд эх, охины биеийн байдал сайн байна. Амар мэнд амаржсан эх Х.Сайнжаргал сайдад талархал илэрхийлээд охиндоо Э.Удвал гэж нэр хайрлажээ.
Зочин · 2013/06/07
Удвал нөгөө хоёр нэг дэвшигчээсээ юугаараа давуу гэвэл шударга тууштай хүн Улс төрч эрчүүд гурван зүйлийг л хийж чадаж байна төрийн мөнгө хулгайлж түрүүвчээ түнтийлгэж чадаж байна хуйвалдаж чадаж байна худал ярьж чадаж байна одоо хулгайч худалч улс төрч эрчүүдээс эх орон залхаж байна Удвал нь хамаагүй дээр гэж бодож байна
Зочин · 2013/06/07
Монгол эмэгтэйн нэр төрийг өндөрт өргөж, өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байгааг хэлэхэд таатай байна. МАХН эрдэмтэн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн шударга нам гэдгээ харуулж чадлаа. Нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дараахь үндэслэлээр дэмжиж байна
Зочин · 2013/06/07
Монгол улс анх удаа шинжлэх ухааны доктор хүн анх удаа эмэгтэй хүн дэвшүүлж байгааг дэмжиж байна магадгүй ард түмэнд эхийн сэтгэлээр хандах удирдагч хэрэгтэй цаг нь ирсэн гэж бодож байна