Улаанбаатарт 13-15 хэм дулаан, бороо орохгүй
2015/06/05
2015 оны 6 дугаар сарын 05-ны 09-21 цаг хүртэл Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны 06 дугаар сарын 5-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орж салхи баруун хойноос секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.