Сайн байна уу? Би 30 настай төрийн албанд ажилладаг эгэл жирийн бүсгүй. Хэн ч харсан царай зүс сайтай хэнд ч гологдохооргүй бүсгүй.

Урд нь хүнтэй үерхэж хайртай болж үзээгүй. Гэтэл 8 жилийн өмнө өөрөөсөө 15 насаар ах залуутай танилцаж үерхэж эхэлсэн. Хамт  байхад их халамжтай залуу л даа.Гэтэл сүүлийн үед утсаар ярих нь багасч их хөндий зан гаргах юм. Гэтэл саяхан сонсох нь ээ 2 хүүхэдтэй  нөхөртэй бүсгүйтэй уулздаг гэж хүмүүс надад хэлсэн. Өөрт нь хэлэхээр хир халдаахгүй  загнаж зандараад байх боллоо. Би тэрнээс сална гэхлээр санаад байх юм.

Тэр намайг гомдоож араар минь тавьж хүнтэй уулздаг би түүнийг тэвчээд өнгөрөөдөг .Одоо үнэхээр сэтгэл минь өвдөж өөрийгөө өрөвдөж байна. Миний гэнэн цайлган занг ашиглаад байх шиг .Энэ хүнийг яаж мартах вэ ?