С.Ганбаатар хэн байснаа мартав уу
2015/06/10
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцжээ. Энэ үеэр тэрбээр өөрийг нь “хөлсний бичээчид” муухай харагдуулах ажлыг зохион байгуулж байгаа тухай ярьсан юм. Үнэндээ хэвлэлээр түүний талаар сайн, муу мэдээлэл гарах нь олонтаа. Ер нь л улстөрчдийн хувьд хэвлэлээр сайлуулж, муулуулах нь байх л зүйл. Гэсэн хэдий ч түүн шиг “хөлсний бичээчид” намайг муутгалаа гэж гомдоллож байгаагүй санагдана. С.Ганбаатар гишүүн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Одоо Монгол орон даяараа хөлсний алуурчин нийтлэлчдийн золиос болж байна” гэх зэргээр ярьсан юм. Үүгээрээ тэрбээр хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа нийтлэлчдийг “хөлсний алуурчин” хэмээн зарласан гэхэд хилсдэхгүй.
Тэгэхээр улстөрч хүн олон нийтийн хэрэгслээр бусдыг “хөлсний бичээч алуурчин” гээд доромжлоод суух нь хэр зохимжтой вэ гэх асуулт гарна. Мэдээж үүнд олон нийт таатай хандахгүй. Тиймдээ ч цагтаа өөрөө “хөлсний тэмцэгч” байснаа мартсан юм байх даа гэцгээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар өөрөө “хөлсний тэмцэгч” байгаагүй юм шиг “хөлсний бичээчид” гэж хэнийг хэлээд байна вэ. Нэгэнтээ тэрбээр өөрийнхөө улс төрд орсон талаараа “Ганбаатар гэж мундаг залуу байна гэж тухайн үеийн том улстөрчид хэн нэг хүн хэлсэн юм байлгүй, намайг урьсан. Би тэр хүний тухай сайнаар ч, муугаар ч ярих эрхгүй. Гэхдээ би Н.Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан гэдгээ хаана ч хэлнэ. Зөвлөхөөр нь ажилласан. Ордон доторх механизмыг ойлгох боломж өгсөнд нь би баярладаг. Харин яагаад тэр хүнтэй ажиллахаа больсон тухай яриа надтай л үлдэг” хэмээсэн байдаг.
Тэгвэл С.Ганбаатарыг анх монголчууд “Фэнгшүй” гэх тодотголоор нь мэддэг болсон. Улмаар 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай иргэний хөдөлгөөн манлайлж жагсаж явсан нэгэн. Ийнхүү жагссаныхаа хариуд тэрбээр 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн суудлыг авсан гэдэг. Түүний талаар олон л мэдээлэл гардаг байв. Зах зухаас нь дурдахад, “Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв”, “Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ” гэж ярилцлага өгч байжээ” гээд л мэдээлэл олон бий. Энэ мэт мэдээллийг гарч байхад тэрбээр хэвлэл мэдээлэлтэй тэрсэлдэж байгаагүй. Харин өнөөдөр үүнийг уншвал мөн л “хөлсний бичээч” бичжээ хэмээн түвчигнэхийг үгүйсгэхгүй.
Магадгүй тэр хувь хүнийхээ хувьд туйлбаргүй нэгэн байж болох. Учир нь тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч гэнэт бие даан нэр дэвшихээр болсон байдаг. Дарханчууд түүнд итгэл үзүүлснээр тэр энэ парламентад багтаж чадсан. “Фэнгшүй”-гээс “Жагсагч”, “Үйлдвэрчний Ганбаа” нэртэй болоод байсан тэрбээр УИХ-д орсноор “Босоо” гэх тодотголыг хүртэл зүүгээд авсан. Учир нь тэрбээр үг хэлэхдээ заавал индэр дээр зогсож байна гэсэнтэй нь холбоотой. Харин сүүлийн үед популизм хийдэг гэдгээрээ “алдаршаад” байгаа гэж болно. Учир нь түүний хувьд Оюутолгойн гэрээг эсэргүүцсээр ирсэн. Өдгөө Тавантолгойн гэрээнд ч мөн л эсрэг байр суурьтай байгаа гэдэг. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг шиг мега төслүүдэд хаалт хийж байгаагаараа олон нийтэд адлагдаж байгааг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй.
Хэдийгээр өөрөө “Миний мөрийн хөтөлбөрт Оюутолгойн талаар нэг ч үг үсэг байхгүй. Оюутолгойн асуудлаас залхаад болих надад амар. Би энэ асуудлаар улс төр хийнэ, нэр хүнд хөөцөлдөх гээгүй. Зөв сэтгэлтэй байх улс оронд хэрэгтэй” хэмээн ярьж байгаа ч үүнд итгэхэд бэрх. Учир нь түүний дүү С.Гантуяа “Оюутолгой” компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Хөдөлмөрийн маргаан шүүх дамнан үргэлжилсэн ч “С.Ганбаатар дүүгээ ажилд нь эргүүлж оруулахын тулд Оюутолгойг шантаажилж байна” гэх яриа мэр сэр гарч байсан. Үндсэндээ энэ тохиолдолд гэр бүлээрээ ашиг сонирхлын зөрчил яригдах ёстой. Энэ мэтээр дурдаад байвал С.Ганбаатартай холбоотой факт цөөнгүй. Гэтэл өөрийн толгой дээрх бухлыг харахгүй, өрөөлийн толгой дахь өвсийг харна гэдэг шиг огт өөгүй цэвэр өөрийг нь “хөлсний бичээчид” нийгэмд сөрөг харагдуулж байна гэж ярьж явах нь хэр зохимжтой юм бол. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүний суудалд залраад хэн байснаа мартав бололтой.

Г.НАРАН
Зочин · 2015/06/10
Naran naran.Ene chamd zohihgui ner bna.Soliod Baavar bolgoo!!! Hun ***nuudad zohison ner
Зочин · 2015/06/10
Энэ одоо хэдэн оны юм вэ СЭТГҮҮЛЧИД хэдэн онд ийм ариухан жудагтай болчихвоо худлаа жүжиг тавьдгаа боль МӨНГӨ өгчих газар доор ортол ******лаад өгий гэдэг байснаа больчихсон ю****** ЭНЭ бичсэн ч гэсэн мөнгө авсан захиалгын л биздээ г нАРАН гуай
Зочин · 2015/06/10
yah gej iim hachin yum bichij bdag yum be de, oyutolgoin geree mongolchuudad ashiggui bga ni unen l biz de tiim bhad saad bollo ntr geed
Зочин · 2015/06/10
eniig bichsen mal setguulch uhaantai ym bol yadaj zuv bichij suraachee baruunii tejeevruudiin gulug min duvchigneh gedeg bolohoos tuvchigneh gej bichdeggui bailtai buun aldaa
Зочин · 2015/06/10
baruunii tejeever Baabar ni zuvluj bichuulsen ****lag bna da
Зочин · 2015/06/10
НҮД НЬ ГҮЙЛГНЭЭД ХУДЛАА ФЭНШҮЙДЭЖ БАЙНА ЛЭЭ.ТЭГЭЭД НОДНИН С.БАЯРЦОГТЫН ӨМНӨ ЮУ Ч ЯРЬЖ ЧАДАХГҮЙ ГӨЛГНӨӨД Л БАЙСАН БИЗ ДЭЭ?
Зочин · 2015/06/10
ZA ENE SETGUULCH YUM UU NIITLELCH YUM UU BICHSEN ZUIL CHIN HEN CH TOOJ NOHOI SHINSHLEHEERGUI YUM BOLJEE. JINGER NOHOI HUTSAJ L BAINA. JINGIIN ACHAA YAVDGAARAA YAVJ L BAINA. GEDEG DEE.
Зочин · 2015/06/10
hulsnii aluurchid boliochee ganbaatar gishuunii 100 huvi zuv *****uud oilgohguildee gazar nutgaa zarsan baagiinuudaas mungu avch bichij bgaa
Зочин · 2015/06/10
za daa ene ch neg ih gazar avahgui l bichiglel bna daa.gevch ene hun uuriiguuhen baisaniig sanaj l baigaa baihdaa.bolichihvol t=yasan yum be dee.
Зочин · 2015/06/10
setguulchid yasan emzeg um be. ta nar zarim huniig hiihdee sain shuu dee hulsuur bichdeg setguulch nar baidag shdee