Өөрийгөө ийм шийдвэр гаргаж байгаадаа итгэж өгөхгүй байгаа ч ингэхээс өөр арга байхгүй юм шиг санагдаад байна бодох тусам үүнээс өөр гарц алга бололтой. Өөрийгөө хэдэн сарын өмнөөс хүүхэд тээх чадваргүй гэдгээ мэдлээ.

Манай найз залуу бид 2 бараг л хуримаа удахгүй хийхээр төлөвлөж байсан юм. Гэтэл би гэж хүн ийм хар мэдээг санамсаргүй байдлаар эрүүл мэндийн үзлэгт орж байх үеэрээ мэдсэн. Ингээд тэнгэр нурах шиг болж монголынхоо эмнэлэгт хандаад дуусгаад сэтгэлээр унаад сууж байна. Одоо дөнгөж 28 настай би үр хүүхэдтэй болохыг хүсч мөрөөдөж байгаа энэ хүнд яаж ийм мэдээг хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл түүнээс зугтаж явна. Утасны дугаараа өөрчилж, фэйс энэ тэрээ ч хэрэглэхээ больсон. Харин гэрт минь ирээд явж. гэрийнхэн миний өвчний талаар мэдэж байгаа ч залуу дээрээ хүний хүүхэд зовоолгүй сал гээд байх юм. Насаараа би эр хүнээс зугтаж явах юм байна. Надад ямар тэр гадаад дотоод руу нь явах мөнгө байх биш. Монголын эмч нар 1000-д нэг тохиож байж хүүхэдтэй болно гэх хариуг өгсөн. Одоо  хүнтэй ярих ажлаа хийх ч хүч үгүй болсон.