Аргын тооллын: 2015 оны 6-р сарын 11, Пүрэв гараг
    Билгийн тооллын: 24. 4 ногоон мэнгэтэй шар морь өдөр
    Наран ургах/шингэх: 05:07 / 20:53
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Малын үс ноос хяргахад: Урхаг өвчин гарна
    Суудал: Төмөр
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.