Ганц бие эмэгтэйг татаж зуулгадаг нийгэмд амьдрах үнэхээр хэцүү юм аа. Намайг бие тоосон амьтан гэж битгий бодоорой. Бодит байдлынхаа талаар бичихийг хүслээ бас та бүхний бодлыг сонсохыг хүсэв. Одоо 25 настай хувийн байгууллагад ажилладаг. Энэ ажилдаа ороод 2 жил гаруй хугацааг ардаа үдэж байна. Байгууллагын дарга намайг ирснээс хойш 2 удаа солидсон юм. Тэгсэн энэ удаагийн дарга нь ажилчдын хамаг л анкеттай танилцсан байна. Өнөөдрөөс 2 сарын өмнө нэг орой биднийг хонож ажиллаж төслөө хурдан дуусгахыг хүссэн юм. Ингээд бид хонож өнжинө байж төслийнхөө ард гарсны амжилтаа тэмдэглэх хүлээн авалтанд уригдлаа. Манайхан бүгд явбал явна нэг нь үлдвэл явахгүй гээд манай хэлтэс бүгдээрээ явсан. Гэтэл миний суух ширээний дугаар удирдах ажилчдын ширээнд суухаар хувиарлагдсан байлаа. Би ч ганцаараа яагаад суух вэ гээд нэг хүн ирэхгүй болохоор нь хэлтсийнхээ нэг бүсгүйг дагуулж ханьсаж аваад суулаа. Ингээд хүмүүс ч жооохон уугаад халж байгаа бололтой дуунд бүжиглэсэн. миний хань татсан бүсгүй маань бүжгэнд нугасгүй ингээд ганцаараа сууж байтал захирал сайн ажилласан байна ... хэмжээний төслөө авна гэдэг манай компанид хэрэгтэй энэ тэр гээд л юм ярьж байснаа чи чинь энэ хэлтсийн ганц сайхан бас ганц бие нь бил үү. хоёулаа шулуухан ярья уулзаж учирч байж болно биз дээ би юмаар дутаахгүй бас хэнд ч мэдэгдэхэд байхад болно хөлийг минь илж эхэлсэн юм би ч уусан юмандаа согтож гэж бодоод ариун цэврийн өрөө рүү явсан. Ингээд явсан нь дээр юм байна гэтэл одоог хүртэл ганцаараа байх үед ажил дээр нөгөө саналаа тавьсаар байна. Би үгүй гэж хэлэхэд тэгвэл ч өөрөөр бас ярьж болно ш дээ гэх юм өөрөөр ярина гэхээр ажлаас минь халах юм байх даа? Энэ хүнийг яах вэ?