Цэцэг төвийн уулзварыг өнөөдөр оройн 20.00 цагаас энэ сарын 13-ны 8.00 цаг хүртэл бүтэн хааж, дулааны шугамын шинэчлэлийн ажлыг хийхээр болжээ.

Энд хийх дулааны шугам сүлжээний ажлаас үүдэн том хэмжээний хонгил үүсэх учраас нэг талыг нь хааж, засвар хийх боломжгүй аж. Тиймээс энэ ажлыг 12 цагийн хугацаанд энэ худгийн ажлыг бүрэн дуусгахаар өнөө өглөө шийдвэрлэсэн байна. Уулзварыг түр хааж, засварын ажил хийснээр Цэцэг төвийн дөрвөн замын уулзвар хаагдахгүйгээр ажил үргэлжлэх юм байна.