Сайн байна уу Би одоо 22 настай жирийн л нэг залуу төгсөөд жил хагас болж байна одоо нэг хувийн компанид нягтлан хийдэг. Заз тэр яахав шууд яриандаа одоо би эхнэртэй бас сайхан охинтой.

Охин минь ээжийгээ дуурайсан хөөрхөн гүнж байгаа. Одоо эхнэртэйгээ сугаад яг 4жил болж байна. 2лаа л төгсөөд ажилд ороод амьдрал минь сайхан л байлаа. эхэндээ. Харин сүүлийн үед эхнэр бид 2-н амьдрал 360градус эргэсэн гэж хэлж болно. Би ч яахав эхнэрийг ажлынхантайгаа гарлаа гэхэд нь хорьдоггүй л дээ. Харин сүүлийн хэдэн сар миний дурлаж хайрлаж байсан тэр охин биш болчих юм. Гэр бүл болсон хойно хааяа хэрэлдэх үе гарна л даа тэр үед эхнэр минь харин би ер нь чамд ямар хамаатай юм бэ гэх юм,  гарч орохоо чамаар заалгах уу гэх боллоо. Сексийн тал дээр ч гэсэн би чамайг хүсэхгүй байна гэх юм одоо гуйсаар байгаад залхаж байна л даа. Харин салая гэж хэлэх гэхээр итгэлгүй байх юм. 

Oдоо яaвал дээр вэ миний анх дурлаж байсан тэр охин сайхан хүүхэн болоод залуус болгон түүнийг шохоорхож байгааг мэдэхгүй ажил гэр гэсээр байгаад би гэдэг хүн зүгээр л ажлын мангас болсон байна шүү. Тэгэхдээ би түүндээ маш их хайртай өөрөө түлхээд байгаа хүнийг яах ёстой юм бол надад туслаа ч. ................................