Сайн байна уу. Юуны өмнө захиа унших өдрийн мэнд хүргэе, Би одоо 22той гадаадад амьдардаг. Надад одоохондоо таалагдсан баньди байхгүй. 

Гэтэл сэрэл маань байнга л хөдлөх юм. Би одоо болтол онгон хэвээрээ байгаа. Хийж үзэхийг маш их хүсч байна. Гэхдээ тэглээ гээд хамаагүй хүнтэй унтчих гэхээр ирээдүйн нөхөртөө л онгоноо өгнө гэсэн бодол минь дийлээд байх юм. Яах вэ бас заримдаа хэдий хүртэл хүлээх ёстойгоо мэдэхгүй болохоор үзчихсэн нь дээр юм болов уу? 

Зарим баньди нарыг сонсоод байхад юм үзээгүй охин дэмий энэ тэр гэх юм билээ. Яах ёстой юм бол оо.