Г.Шийлэгдамбыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ
2015/06/23
МАХН дотор бужигнаан үүсэв. Намын даргыгаа Солонгост эмчлүүлэх хугацаанд эв түнжинтэй байсан тус намынхан саяхнаас муудалцаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тус намын бага чуулганы гишүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж дуусчээ. МАХН-ын дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг бага чуулганаар хэлэлцдэг дүрэмтэй гэнэ. Мөн бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүн гарын үсэг зурвал шаардлагыг хүчинтэй тооцдог юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбыг огцруулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан аж. Тиймээс ч огцруулах бичгийг өөрт нь гардуулахаар өчигдөр албан байранд нь очиход аль хэдийн зугатаж алга болсон байсан талаар тус намын гишүүд ярьж байна.Цаашлаад гишүүдийн дуудлагыг ч авахгүй байгаа аж.
Тиймээс шаардлагаа тус намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт өгч бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ генсекээ томилохыг сануулжээ.Гэхдээ Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ирж, албан ёсоор шаардлагыг нь хүлээж авч байж бага хурлыг хуралдуулах эсэх нь тодорхой болох юм.
Тодруулбал, тус намын бага чуулганы гишүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж дуусчээ. МАХН-ын дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг бага чуулганаар хэлэлцдэг дүрэмтэй гэнэ. Мөн бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүн гарын үсэг зурвал шаардлагыг хүчинтэй тооцдог юм байна. Харин Г.Шийлэгдамбыг огцруулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан аж.
Г.Шийлэгдамбыг огцруулах болсон шалтгаан нь хэд, хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй гэв. Тодруулбал, Таван толгой, Оюутолгой зэрэг улс, орны эдийн засаг, эрх ашигтай холбоотой чухал асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед МАХН-ынхан нүдэн балай, чихэн дүлий байгаа нь генсекийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн тус намын гишүүд үзэж байгаа аж. Намаа төлөөлөн яам төлөөлж буй ганц сайд нь байж МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд ч хойрго хандаж байгаа гэнэ.
Мөн сонгуулийн хуулийн асуудал ид яригдаж буй энэ үед намынхаа гишүүдийг төлөөлж байр, сууриа хүргэх байтал таг, дуугуй байгаа нь түүнийг огцруулах бас нэгэн үндэслэл болоод байгаа аж.
Т.Энхэлээ