Улстөрчдийн халамжинд УМБАХ ЗУРГААН САР
2015/06/23
Хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын сонгуулийн хуулиар бол яг жилийн дараах энэ долоо хоногт сонгууль болно. Бүтэн жил гэдэг урт хугацаа. Харин улстөрчдөд маш богинохон хугацаа бололтой. Учир нь, тэд өнөө маргаашгүй сонгууль болох гэж байгаа юм шиг л ажиллаж эхлэв.
Тодруулбал, ам нээх бүртээ өрсөлдөгчдөө шүүмжилж, хөдлөх бүртээ иргэд сонгогчдоо хайрлан халамжилж байна. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах гэсэн
иргэд уртаас урт дараалал үүсгэж байгаа нь гишүүд сонгогчдодоо тал засаад эхэлсний илрэл юм. Уг нь энэ бол хэдийд ч зохион байгуулж болох үйл ажиллагаа. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд ирэх сонгуулийн бэлтгэлээ хийж тойргийнхоо сонгогчдыг Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцуулж, хамтдаа үдийн зоог барих нь ихэсчээ. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур гишүүдийн зочид орж ирэх бүрт УИХ-ын дарга хуралдааныг түр завсарлуулж мэндчилгээ дэвшүүлдэг байв.
Гэтэл сүүлийн үед чуулганы үйл ажиллагаатай танилцах иргэдийн цуваа тасрахгүй байгаа учраас УИХ-ын дарга мэндчилгээг тусгайлан уншихаа больж бичиж бэлтгэсэн мэндчилгээг дэлгэцээр харуулдаг болжээ. Ингэхээс ч аргагүй юм. Дараагийн зочид нь өмнөх зочдоо чуулганы танхимаас гарахыг хүлээн зогсч байгаад орж байгаа учраас УИХ-ын дарга урьдынх шигээ мэндчилгээг унших юм бол хурлаа удирдах боломж гарахааргүй байна. УИХ-д ч хуралдах цаг гарахгүй гэсэн үг.
Улстөрчид энэ мэтээр сонгогчдодоо таалагдах замаар албан бусаар сурталчилгаа хийх нь хугацаатай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар бол улстөрчид албан бус сурталчипгаагаа хийх, сонгогчид тэдний халамжинд умбах зургаан сарын л хугацаа үлджээ. Тодруулбал, сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш санал хураах өдөр хүртэл нэр дэвшигчвд, намууд бэлэг сэлт тараах, сугалаа явуулах, спортын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, гадаад, дотоод аялал зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, амралт, сувилалд амраах, сувилуулах, хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулах зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог юм.
Чуулганы завсарлагаанаар гадаад, дотоодод аялахын зэрэгцээ найр наадам зуны дэлгэр цагийг өнгөрөөдөг улстөрчид энэ удаад сонгогчидтойгоо жинхэнэ тулж ажиллах бололтой.
Мөн цаашлаад ирээдүйд мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах амлалт авах зэргийг л хориглосон хуулийн заалттай. Тиймээс энэ оныг дуустал улстөрчид олон нийтэд таалагдах бүхий л хувилбарыг ашиглахаар зэхэж байна. Дээр дурдсан жишээнээс гадна 2012 оны УИХ-ын сонгуулиар нээгээд орхисон фэйсбүүкээ ИДЭВХТЭЙ гэгч нь хөтөлж эхлэхээс авахуулаад жижигхэн гэлтгүй өөрийгөө сурталчилж болох бүх л боломжийг ашиглаад эхэллээ. Үүнээс үзвэл чуулганы завсарлагаанаар гадаад, дотоодод аялахын зэрэгцээ найр наадам зуны дэлгэр цагийг өнгөрөөдөг улстөрчид энэ удаад сонгогчидгойгоо жинхэнэ тулж ажиллах бололтой. Уг нь тэд зөвхөн сонгуулийн өмнөх жил бус иргэдтэйгээ байнга ойрхон байж хийж хэрэгжүүлж байгаа ажлаа сурталчлахын зэрэгцээ иргэдээ сонсдог ч болоосой.
С.ШИЙЛЭГТӨМӨР
өндөр болгох нууц · 2015/06/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ: 22 000₮