Могой жил эрүүл мэндийнх, төрд нүүрлэсэн өвчнийг хамтдаа эмчилнэ
2013/06/13
МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд нөгөө хоёр нэр дэвшигчээс давуу тал олон байна. Тэрээр Эрүүл мэндийн сайдын хувьд энэ могой жилд анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Могой жил эрүүл мэндийн салбарын билэг тэмдэг, нөгөөтэйгүүр түүнийг монголчууд эмэгтэй хүний жил ч үздэг. Үүнийг батлах гэсэн юм шиг АСА циркт болсон Бүх ард түмний хурилдайн нээлтэд түүний асаасан гал эмэгтэй хүний биеийн галбирыг дүрсэлж ассан билээ. Мөн түүний явсан газар бүр хур бороогоо харамгүй хайрлаж байгаа билээ. Төрсөн нутаг Архангайгаас нь эхлээд хур бороотой угтсан бол ган болсон Хөвсгөлд түүнийг очиход бороо шаагиж, өчигдөр Багахангайд очиход нь ч хур бороотой угтлаа.
Эрүүл мэндийн билэг тэмдэг болсон энэ могой жилд монголчууд төрд нүүрлэсэн өвчнийг хамтдаа эмчлэхээр Н.Удвалыг дэмжиж байна.
В.Туяа
Зочин · 2013/06/14
Хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэндээ анх удаа МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн содон үзэгдэл болж байна
Зочин · 2013/06/14
Монголд анх удаа шинэжлэх ухааны доктор хүн анх удаа эмэгтэй хүн дэвшүүлж байгааг дэмжиж байна магадгүй ард түмэнд эхийн сэтгэлээр хандах удирдагч хэрэгтэй цаг нь ирсэн гэж бодож байна. Танд амжилт хүсье
Зочин · 2013/06/14
амжилт хүсье