Н.Алтанхуягийг баривчлахаар төлөвлөж байгаа юу?
2015/06/26
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн байдал хүнд болсон тухай эх сурвалж өгүүлж байна. Түүний ахлах зөвлөх асан Л.Гансүх, “хүргэн” гэгдэх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэхээр болж буй бөгөөд мөрдөн байцаалтын явцад Н.Алтанхуягтай холбоотой цөөнгүй зүйлс гарч ирсэн гэнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, уг хуулийг хэлэлцэхийг зогсоосонтой холбоотойгоор Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн зэрэг нь ердөө л удахгүй өөрт нь учирч болох асуудлыг л улс төртэй холбох шаардлагаас үүсэлтэй аж. Үнэхээр дээрх хуулиудыг өөрчлөх замаар АТГ-ыг хүчгүйдүүлэх сонирхолтой байсан бол тэрээр УИХ-ын өөр гишүүдээр тогтоолын төслөө өргөн бариулах боломжтой байсан нь нууц биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч баривчлагдахынхаа өмнөхөн 2008 оны 7 сарын 1-ний үймээнтэй холбоотой ҮАБЗ-ын протокол гэгчийг дэлгэж байлаа. Харин одоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хэрэг үүсгэн, баривчилж ч мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэрээр сандарч, ийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу дайрах болсон гэнэ. Түүний зөвлөх асан Л.Гансүх, “хүргэн” Г.Дэнзэн нарын хувьд ч байдал тун хүнд болсон ажээ.
Э.Мягмар
Зочин · 2015/06/28
chamaig shorond orsnii daraa
Зочин · 2015/06/27
Elbegdorjiig hezee shorond hiih ve, Zorigt agsnii allagatai holbootoi
Зочин · 2015/06/27
Ардчилсан намыг жинхэн өөд нь авч явсан,шудраг үнэний дуу хоолой болж 23 жил намын үйл хэрэгт чин сэтгэлээ харамгүй хайрлаж явсан агуу их удирдагч Алтансүхийг буруутгаж янз бүрээр хавчиж,шахахаа,боловсоруулсан хуулийг хэлэлцүүлэхгүй хойшлуулж байгаа нь харамсмаар даа,Одоо хийсэн ,шудраг явсан нь нэр хүндгүй,идэж уусаж,чадсан ньофшор даанстай болчоод төрийн өндөр алба ха******д явж байхуу?бусдыг нь шалга,Н.Алтанхуягаа наад хамтран ажиллаж байсан авилагчдаа ОДОО ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН ШҮҮ,АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ЭРТХЭН ХЭЛЭЭРЭЙ
Зочин · 2015/06/27
Алцанхуягийг хурдан барьж шоронд хатаа. Энэ улсыг элгээр нь хэвтүүлсэн , Туул голд бохмроо хийж байгаа ах дүү хүргэн охинтойгоо хэдэн үеэрээ дааж давахгүй нүгэл хийж байгаа өөдгүй луйварчин үхэх ч багадна
Зочин · 2015/06/26
АН-хан мэхт мэхэндээ гэдэг л болжээ дээ. Зүв зүгээр ажлаа хийж байсан төрийн албан хаагч, бизнесменүүдийг сонгуульд ялах гэж АТГ, шоронгоор айлгаж эхлээ биз дээ. АТГ-ч гэж ********ан хүмүүсийг худлаа хорьсноо нуух гэж тэднийгээ сэгсрээд л байлаа. Одоо харин Монголчуудыг сэгсрээд байвал өөрсдөд нь тааруулж гаргасан хуулинд нь сөгдөөд өгөх л болж