МАН-ын зургаан сайдын суудал эзнээ олжээ
2015/06/29
УИХ-ын чуулганы хуралдааныг хугацааг сунгаж улстөр, эдийн засаг, нийгмийн чухал асуудлуудыг хөндөх гэж байна. Цаг үеийн хувьд энэхүү шийвэр нүдээ олсон хэрэг байлаа. Харин сунгасан хугацаанд хэр мэргэн шийдвэр, зөв алхам хийх вэ гэдэг эргэлзээтэй хэмээн иргэд ярьж байна. Тодруулбал, сүүлийн хэд хоногт Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын хувь заяа нэлээд хүчтэй яригдах болсон. Засагт хамрасан МАН-ыг хөөж гаргах, сайдын зургаан суудлын нь хэн хэнд хуваарилах вэ гэсэн таамаг явж байна.
Түүгээр ч барахгүй МАН-ын гишүүдийн сайдын суудлыг зарим нэг улстөрчдөд амлаад, санал болгоод эхэлжээ. Хэрэв МАН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг эргэн харж хангалтгүй гэж үзвэл Шийдлийн засгийн газрыг тараана. Тэгэхээр зургаан сайдын суудлыг хэрхэн хуваарилах. Засагт хамтарсан ч сайдын суудал авч чадаагүй бусад намынханд ямар квотоор өгөх гэсэн яриа АН-ын бүлгийн удирдлагын хэмжээнд хэдийнэ ил яриад эхэлжээ.
Засгийн газрын гишүүд тарахгүй, хангалттай ажиллаж байгаа гэж байгаа ч АН-ын бүлгийн гишүүд болон намын гишүүд, дэмжигчид МАН-ыг ажлын садаа, шавар болж байна гэж үзэж байгаагаа ил тод шулуухан хэлж байгаа. Тиймээс ч засгаас хөөх шийвэрийг яаралтай гаргахыг шаардах болсон.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар дараагийн Засгийн газрын бүтэц буюу, МАН-ын гишүүдийн сууж буй сайдын суудлын хуваарилалтыг өрөөндөө суугаад хийж байна. Өнгөрсөн долоо хоногт тэд ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэлд БОНХАЖ-ын сайдын суудлыг санал болгосон байна. С.Дэмбэрэл гишүүний хувьд сайдын суудлаас татгалзаж Загсийн газрын тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэдэг саналаа хэлсэн гэх. Тэгэхээр МАН-ын зургаан сайдын суудал хэдийнэ эзэнтэй болж байгаа бололтой.АН-ын зарим нэг хоосон хоцорсон нөхөд сайдын зургаан суудал сулрах магадлалаар Төрийн ордноор гүйлдэх болсон байна. Юмыг яаж мэдэхэв гэсэн горьдлого тээн ингээ биз. Зургаан сайдаас гадна дэд сайд нарын суудал ч хоосрох болно. Сонгууль болтол ганцхан жилийн хугацаанд дэд сайдын суудлыг ч болтугай авчихая гэсэн нөхөд олно байгаа бололтой.
Гэвч аман тохироогоор зургаан суудал эзэнтэй болсон гэнэ.
Зочин · 2015/06/29
ta nar mongoliin turuus ****aa cheee,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Зочин · 2015/06/29
MAN zasagt orohguiee geed baisan yasan be.onigoo bollo shdee
Зочин · 2015/06/29
AN-iinhan bolon busad jijig namiinhan saidiin suudald suuj uzeh gej ingej turuur togloj bhaa zogsoomoor yum. AN hurdhan l ****aasai
Зочин · 2015/06/29
man uls turuu bodood ajilahgui bna shdee ****uul
Зочин · 2015/06/29
MAN-iig hurdan ****uulaach ee! Zasgiin gazriin ajliig unagaah zorilgotoi ajillaj bn shdee. Oron nutagt bol MAN saidtai salbaruud ajlaa ogt hiihgui bga.