УИХ-ынгишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун 7дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээлд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулганы Сайд нарын түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Чуулганаар энэ оны 9 дүгээр сард батлах 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөр, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх ажлын талаар хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчийн хувиар уг чуулганд оролцон НҮБ-ын Байгаль орчны ассамблей 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөр, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулгантай хэрхэн хамтран ажиллах талаар үг хэлэв. Тэрвээр өнгөрсөн онд хуралдсан Байгаль орчны ассамблейн анхдугаар чуулганаас даян дэлхийн тогтвортой хөгжлийг хангахад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үүрэг оролцоо, зорилго чиглэлийн талаар гарсан шийдвэрүүд,  тэдгээрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодорхой дурдав. Түүнчлэн ирэх 15 жилийн тогтвортой хөгжлийн зорилтууд түүний дотор байгаль орчны холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр улс орнуудтай нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг нотлон хэлэв.

Чуулганд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Байгаль орчны асамблейн Ерөнхийлөгчийн хувиар ирэх онд зохион байгуулах Байгаль орчны ассамлейн 2 дугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд уулзалт зохион байгуулсны нэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы даргаар сонгогдоод байгаа Дани улсын Парламентын дарга ноён Могенс Луккетофт-тэй хийсэн уулзалт байв. Тэрвээр 70 дугаар чуулганы даргад баяр хүргэж хамтын ажиллагааны талаар санал солилцож Байгаль орчны ассамблейн 2 дугаар чуулганд оролцохыг урив.

Түүнчлэнчуулганыүеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцож үг хэлэв. Уг хөтөлбөрийг Рио+20 чуулганы шийдвэрийн дагуу НҮБ-ын төрөлжсөн 4 байгууллага санаачлан 2020 онгэхэд 30-аас доошгүй орныг ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулсан бөгөөд Монгол Улс 2013 онд нэгдэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулан хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар тэмдэглэсэн болно.