Монгол “Моод”-ноос гараагүй байна
2015/07/17
Наадмын маргааш намар гэдэг. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг Төрийн тэргүүн сануулсан.
Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэдэг гэлцдэг. Тиймдээ ч хахир өвөл, хатуу хаварт дөрлүүлэхгүй байхын тулд эдийн засаг тэнхээтэй байх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байсан.
Эдийн засаг сэргэх эсэх нь хөрөнгө оруулалтаас хамааралтай хэмээн ярьдаг. Тэгвэл сүүлийн хоёр сард нэлээдгүй олон гэрээ үзэглэсэн нь гадны хөрөнгө оруулагчид биднийг сонирхсон хэвээр байгааг илтгэж буйг албаныхан онцолж байна. Тухайлбал, “Оюутолгой”-н далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ.
Мөн манай улсын газрын тосны салбарыг дэлхийн томоохон компаниуд сонирхож буйг онцлох хэрэгтэй. Тухайлбал, Английн “Бритиш газ” компани газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 28 сая ам.долларын өртөгтэй ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын эхний хэсэг буюу 13.6 сая ам.долларыг энэ ондоо багтаан оруулах бол 13 сая ам.долларыг ирэх жил хайгуулын ажилд зарцуулах юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Хайчен хотын Газрын тосны машин механизмын үйлдвэрлэлийн компани “Хар-Ус II” талбайд “Ренова илч” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийх ажлын хөрөнгө оруулалтад 500 сая ам.доллар буюу ойролцоогоор гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Түүнчлэн Төрийн тэргүүнүүд уулзалт, айлчлалын үеэрээ хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Тухайлбал Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Гаалийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар дамжин өнгөрөх нэр бүхий бараа бүтээгдэхүүнд давхар шалгалт хийхгүй болж буй гэнэ. Эхний ээлжинд ОХУ-аас Монгол руу 52 нэр төрлийн барааг, Монголоос ОХУ-руу гурван нэр төрлийн барааг давхар шалгалт хийхгүйгээр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан байна. Хятадын талтай Монгол улс дамжин өнгөрөх бараа, бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг электрон байдалд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д ажлын айлчлал хийсэн. Тэрээр “Бидний гол зорилго эх орноо өндөр хөгжилтэй улс орон, зөв нийгэм болоосой гэж хүсч байна. Манай улстай хамтрах маш том дэмжлэг, хөрөнгө оруулалт, түнш гадаадад байна. Одоо биднээс өөрсдөөс бүх зүйл шалтгаална” гэжээ. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод нүүрсний уурхай барья гэдэг саналыг дээрх уулзалтын үеэр тавьсан байна. Энэ мэтчилэн олон төсөл хэрэгжих боломж гарч байгааг Ерөнхий сайд онцолсон. Түүнээс гадна Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээгээ 2017 он хүртэл сунгаж, манай Хөрөнгийн биржийг энэ том санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээ хийжээ. Монголын талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач гэдэг саналыг гадныхан тавьсан байна.
Ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл, хамтран ажиллах саналууд ар араасаа хөвөрсөөр. Энэ нь эдийн засаг сэргэх сайны дохио гэлцэж байна. Харин гэдсэнд орсон шар тосыг тогтоох уу, эс тогтоох уу гэдэг биднээс шалтгаална гэдгийг судлаач, шинжээчид онцолсон. Хэдийгээр цаг хэцүү, эдийн засаг хямралтай байгаа ч Монгол анхаарлын төвд хэвээр байгааг дээрх үйл явдлаас харж болно хэмээн албаныхан хэлж байгаа юм. Нэг үе “Моод Монголоор дуусдаг” байсан гэлцдэг. Харин Монгол “моод”-ноос гардаггүй гэдгийг цаг хугацаа харуулж байх шиг. Бид тогоон дотроо, тулга тойрсон улстөртэйгээ зууралдаад байвал Монголыг хамтарсангүй гээд алдах зүйл гаднынханд байхгүй. Тиймээс эв эеэ хичээж эдийн засгаа сэргээх нь өвөлжилтийн бэлтгэлээ базаах эхний зөв алхам болох биз ээ.
Энэ бол Монгол Улсын төлөө эрх ашиг юм.
Д.ОЮУНЧИМЭГ
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
19001958 · 2015/07/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!