Би жирийн монгол аав. Би өөрийгөө аав гэж хэлэх эрхгүй ч гэлээ хүүхдийнхээ ирээдүйг бодож байна. Одоогоос 8 жилийн өмнө би эхнэрээсээ өөр эмэгтэйтэй явалдаж байгаад салж тэр эмэгтэйгээ сонгож амьдрах болсон. Хааяа даа хүүг минь уулзуулдаг байлаа. Ингэж явсаар нэлээд хэдэн жилийг үдэж хуучин эхнэр нөхөртэй болж бүл нэмсэн юм. Хүү маань том эр болсон одоо 7-р ангид орно. 

Хэдэн сарын өмнө манайд ирээд явахдаа "ааваа нөгөө аав архи уудаг. Бас ээжтэй хэрэлдэж, намайг зоддог болсон. Би тантай л хамт баймаар байна" гэчихээд ахиж ирэхдээ би энд бүүр ирмээр байна гэх хүүгийнхээ үгийг сонсоод би гэж хүн ээжтэй нь утсаар ярилаа. Гэтэл намайг элдэв дээдээр хэлээд өгөхгүй шүүхээр яв гэсэн. Одоо яаж хөөцөлдвөл би ялах вэ? Хүүгээ өөр дээрээ л авмаар байх юм.