Сайд Н.Төмөрхүү намын нөхдөө дарга болгосон биш ажилгүй болгох дөхөв
2015/07/24
Баяр наадмын өмнө буюу энэ сарын 8-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулах цаасан дээр байсан Засгийн газрын шийдвэр гэнэт амилав. Орох орон оочих аягагүй энэ байгууллагын дарга, хурган дарга нар томилогдож иргэний нисэхийн салбарт бужигнаан үүсгэж орхисон. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү МАН Шийдлийн засгийн газраас гарах шийдвэрт хүрсэн мөчид урьтаж томилгооо хийсэн нь энэ байлаа.
Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан МАН-ын гэгдэх нөхдийг Иргэний нисэхийн үндэсний корпорацийн захирал, дэд захирал, газрын дарга, хэлтсийн даргаар томилж орхижээ. Гэтэл корпораци нэртэй том байгууллага нь бүтэц, орон байр нь тодорхойгүй байснаас шинэхэн дарга нар очих газаргүй үлдэх нь тэр.
Нэгэнт салбарын сайд тушаал гаргаж томилгоо хийсэн учир Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг дарга хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн байна. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр шинэ даргын тушаал өвөртөлсөн нөхөд очих газаргүй, ажилгүй үлджээ. Аргаа барсан тэд эргэн ажилдаа орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сайд томилгоо хийсэн болохоор эргээд сайд л шийдэх учир Н.Төмөрхүү сайд энэ сарын 21-нд өмнөх тушаалаа хүчингүй болгож томилгоонд өртсөн нөхдүүдийг эргүүлэн ажилд нь авахыг ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт үүрэг болгожээ. Эрхэм сайд өмнө нь гаргасан наймын найман тушаалаа хүчингүй болгож Иргэний нисэхийн үндэсний корпорацийн захирал, дэд захиралаар томилогдсон хүмүүсийг эргүүлэн ажилд оруулахаар болсон байна.
Иргэний нисэхийн салбарыг хэсэгтээ бужигнуулсан энэхүү шийдвэр улстөрийн талцал, томилгоо, бялуу хуваалт ямар хортойг харуулж байна. Н.Төмөрхүү сайдын яаран гаргасан тушаал мордохын хазгай болж орхив.
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн