Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юу
2015/08/05
АН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. УИХ дахь намын бүлэгт яригдсан энэ асуудал Гүйцэтгэх зөвлөлийн анхааралд өртөж мэдэгдэл гаргаснаар үргэлжилсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, хамгийн түрүүнд дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байв. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга болох З.Энхболдод шаардлага хүргүүлж, “Нэг бол намын даргаа өг. Үгүй бол Ерөнхий сайдын суудлаа ав” хэмээн “тулган шаардав”.
Ийнхүү шаардлага хүргүүлснээр Ерөнхий сайдын рейтинг нэлээд өсөв бололтой. Харин түүний шаардлагыг хэлэлцэх ҮЗХ-ны хуралдаан товлогдоогүй л байна. Уг нь АН-ын ҮЗХ жагсаал авсан цэргүүд шиг цуглацгаадаг байсан. Гэтэл дээрх асуудалд хойрго хандаж байна. Магадгүй ҮЗХ хуралдлаа гэхэд Ч.Сайханбилэгийн шаардлага нэг их газар авахгүй л болов уу. Учир нь олон фракцитай АН-д ноёрхлоо тогтоож явсан “Алтангадас” сураг тасрахдаа дөхсөн энэ үед өөрийг нь намын дарга болгоё гэж гар өргөх хүн ҮЗХ-нд хэр олон бол гэдгийг Ч.Сайханбилэг бодсон л байх учиртай. Үндсэндээ намын дарга нь зарлаагүй цагт тус хорооныхон цуглахгүй нь ойлгомжтой.
Үүнийг нь ч мэдэрсэн бололтой З.Энхболд ээлжит бус чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Ч.Сайханбилэг зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн барих бололтой. Үндсэндээ ҮЗХ Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар байсан гэж үзвэл энэ нь эхлэхээсээ өмнө талаар болчихлоо гэж хэлж болохоор байна.
Ямартай ч ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаагаа дуулгасан. Тиймээс ажиглагчид Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын үзэглэсэн АН, МАХН-ын нууц гэрээний хувилбар өршөөлийн хууль. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа Л.Гансүх нар цагаадаж, МАН-ын эсрэг МАХН гэсэн прогноз хийгдэнэ гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тэгэхээр үндсэндээ хэдийнэ цаагуураа тохирчихсон асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэчнээн шаардлага хүргүүлээд амжилт олохгүй бололтой.
Г.НАРАН

http://www.info.mn
Зочин · 2015/08/06
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/06
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын
Зочин · 2015/08/05
Мэдээж Сайханаа маш итгэлтэй байгаа болохоор айлтгүй байх
Зочин · 2015/08/05
Saikhanbileg UZH-tei UZH-gui ogtsrohgui