Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийсэн. Уг ажлын хүрээнд иргэдийг цахим картжуулахаар болоод байгаа юм.  Ингэхийн тулд бэлэн мөнгө төлж зорчих иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлөх шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь өнөөдрөөс эхэлнэ.  Цахим карт болох  “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байа гэсэн үг.

Нийтдээ 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь цахим картаар зорчиж байгаа гэнэ. Шинэчлэлийн нэрийн дор хийгдэж буйд ажлуудад иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм. Тодруулбал, нийтийн тээврийн маршрутыг богиносгож орхисон. Үүнээс үүдэн зарим чиглэлд 20-30 минут хүлээж байж пиг дүүрэн хүнтэй автобусаар зорчих болсон. Тэгвэл эл бухимдал дээр  бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь иргэдээ бодсонгүй цахим картаа борлуулах арга хэмээн үзэж байна. 3600 төгрөгөөр худалдаалагдаж буй картыг аваад өөрийн зорчих мөнгөн дүнгээр цэнэглэх иргэн тун цөөн байгаа юм. Мэдээж ямар ч хөнгөлөлт, урамшуулал байхгүйгээс картыг зарим иргэд худалдан авахгүй  байгаа аж. Мөн талхны мөнгөө яая гэж байгаа хүмүүс хоосон үнэтэй карт авач чадахгүй байгаа юм. 

Ийнхүү дамжин  суулт хийж гэртээ, ажилдаа очих иргэдийн халаасыг хоослох шийдэр гаргаж байгаа нь энэ. 

Х.Даваа